2014/05/19

Сансар бүлэг


“Сансар” бүлэг
Sansar (Outer Space) Family Group

“Сансар” бүлэг нь 8-16 насны 16 хүүхэдтэй эрэгтэй хүүхдүүдийн бүлэг. Манай бүлэгт 3 бүтэн өнчин, 11 хагас өнчин , 2 эцэг эхтэй  хүүхэд байдаг. Эцэг эхтэй 2 хүүхэд нь ар гэрийн боломж муу, архины хамааралтай учраас манай хүүхдийн төвд сурч хүмүүжиж байна. Манай бүлгээс ЕБС-д 13 хүүхэд, Албан бус сургалтанд 3 хүүхэд суралцаж байна. Манай бүлгийн хүүхдүүд бокс, хөл бөмбөг, зургийн дугуйланд хамрагддаг. Хүүхдүүдийн гаргаж байсан амжилтуудаас дурдвал:
 Бүлгийн ахлагч Мөнгөнтулга нь Италийн Милан хотын “Дэлхийн хүүхдийн зуслан”-д зохион байгуулагдах өсвөр үеийн олон улсын хөл бөмбөгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн шалгарсан 4-н хүүхдийн нэг болж 2012:11:01 өдөр Италийг зориод ирсэн.
  2012:10:01-2012:10:07 хооронд Спортын мастер гавъяат тамирчин Бандийн нэрэмжит Өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээнд манай төвийн хүүхдүүд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл мөн тусгай байрын шагналуудыг тус тус авсанаас бүлгийн сурагч Б.Эрдэнэ-Очир алтан медаль, О.Мандах хүрэл медаль хүртсэн амжилтуудтай.
“Сансар” бүлгийн уриа:     Дээшээ дээшээ бүр дээшээ