Бидний тухай
Анх 1991 онд “Хүүхдийн Итгэл” төв нэртэйгээр байгуулагдсан. “Хүүхдийн Итгэл“ төв нь 1995 оны 10 сараас ”Сургалт-үйлдвэрлэл халамжийн төв“ нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад 1999 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр” Хүүхэд хамгаалал” төвтэй нэгдэж НЗДТГ-ын дэргэдэх “Хөдөлмөр-хүмүүжил сургалтын төв” болон өөрчлөгдсөн. НЗД-ын 2004.04.13-ны 158 тоот захирамжаар “Хүүхдийн сургалт-хүмүүжлийн тусгай төв” нэртэйгээр ажиллаж байгаад НЗД-ын 2013.03.01-ны А/150 дугаар захирамжаар НЗД-ын дэргэдэх “Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” болон Хүүхдийн төв, Залуучуудын төв гэсэн бүтэцтэй ажиллаж байна.
Хүүхдийн төв
Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарcан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв болон дүүргүүдийн Засаг даргын захирамжаар хүлээн авч, 18 нас хүртэл нь байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж, халамжлан хүмүүжүүлж, нийгэмшүүлэх 24 цагийн үйл ажиллагаатай төрийн үйлчилгээний байгууллага юм
Одоогийн байдлаар 4-18 насны нийт
100 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлж, халамжлан өсгөж байна. Тус төвийн
хүүхдүүдийн 95% нь Ерөнхий Боловсролын Амгалан цогцолбор, 92, 55-р
сургуулиудад суралцаж чөлөөт цагаараа МХО-ны болон бусад урлаг, спортын
дугуйлан секцүүдэд явж авъяас чадвараа хөгжүүлж байна.
Төвд ирж буй хүүхдүүдийн ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй, сургууль завсардсан, амьдрах арга барил эзэмшээгүй, эмзэг бүлгийн хүүхдүүд байдаг учир хүүхдийн төв нь дотроо албан бус сургалтаар нөхөн боловсрол эзэмшүүлэх, хоцрогдол арилгах сургалтыг зохион байгуулж, хамран сургах тойргийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцуулдаг.
Залуучуудын төв
Нийслэлийн хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 16 нас хүрсэн, асран хамгаалагчгүй, гэр оронгүй, мэргэжилгүй, төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 16-20 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байрлуулан мэргэжлийн сургалтанд хамруулж чадамжийн гэрчилгээ олгож хөдөлмөрт зуучлан амьдралд бэлтгэх зорилготой төв юм.
Залуучуудын энэхүү асуудал 1995 оноос хойш
хөндөгдөж олон жилийн нүүр үзэж байгаа боловч тодорхой шийдэлд хүрч чадалгүй
өнөөг хүрсэн. Уг асуудлыг шийдвэрлэхээр НЗДарга бодлогын хүрээнд авч үзэж Япон
улсын Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар УБ хотын “НАА-г
сайжруулах II дахь төсөл”-ийн хүрээнд Залуучуудын төвийг барьж
байгуулан 2013 оны 03 сард ашиглалтанд оруулсан. Манай төв нь залуучуудыг бие
даан амьдрахад зориулан нэг өрөөнд 4 хүн, 2 өрөөний дунд нэг гал
тогоо, бие засах газар, угаалгын өрөө байхаар зохион
байгуулагдсан бөгөөд нийт 70-80 залуучуудыг хүлээн авах хүчин
чадалтай юм.