Үлээвэр
найрал хөгжмийн сургалт
Brass Band Program
ХЗСХТЦ-ын
Үлээвэр найрал хөгжмийн “Яргуй” хамтлаг анх 1999 онд А.Жаргал багштай
байгуулагдсан. Анхны бүрэлдэхүүнд 10н хүүхэд байсан. 2002 оноос хойш одоог
хүртэл Ц.Март багшаар удирдуулан хөгжимд дур сонирхолтой хүүхдүүдийг авч
тэднийхээ авъяасыг нь хөгжүүлэн цаашдын хүсэл мөрөөдөлд нь хүргэхийн төлөө
хичээллэж байна. “Яргуй” хамтлаг байгууллага дээрээ зохиогдож байгаа соёл
хүмүүжлийн ажлуудад, байгууллагатай хамтран ажилладаг байгууллагуудын ажилуудад
тоглолт хийж оролцдог. Яргуй хамтлагаас Х.Батбаяр, О.Лхагва-Очир нар Япон улсын
Нисихийн академиийн хөгжмийн коллежид суралцаж байна.
“Яргуй” хамтлагийн гишүүн хүүхдүүдээс том
болсон хүүхдүүд мэргэжлийн сургуульд орон суралцаад явдаг тул найрал хөгжимдөө
шинээр жижиг хүүхдүүдээс авч сургадаг. “Яргуй” хамтлагт гадаад хүмүүс талархал
илэрхийлэн хөгжмийн зэмсэг өгдөг 2012 онд Герман улсаас хөгжмийн зэмсгүүд
өгсөнөөр үлээвэр хөгжмийн зэмсэгүүдийн тоо, чанар сайжирсан.
Нийслэлийн
өдрийг угтан явуулдаг “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадамд 2007, 2008,
2011 онд оролцон “Яргуй” хамтлаг 3 удаа 1-р байр эзлэн Алтан медаль, Гоцлол
хөгжимчнөөр хамтлагийн гишүүн сурагч Э.Мөнхдөл корнит хөгжмөөр Хүрэл медаль,
сурагч Б.Баттүшиг корнит хөгжмөөр Алтан медалиар шагнуулсан.