2014/05/29

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр

Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор нь “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” баярын өдрийг 2014-05-24 нд тэмдэглэн өнгөрүүлэв.
      Тус баярт Монгол дахь Олон Улсын хадагтай нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч Доктор Марлийс Тийдемани гишүүдийн хамт,ХААИС-ийн оюутны холбооны 20 гаруй оюутнууд урлагийн тоглолтын хамт  мөн ” Эрүүл сайхан ирээдүй”ТББ, Турк сургуулийн хамт олон, Ардчилсан хүчний холбооны хамт олон, Ерөнхий боловсролын 92-р сургуулийн удирдлагууд, хувь хүмүүс  оролцож хүүхэд бүрт бэлэг гардуулж инээд хөөр баяр баясгалантай аз жаргалтай  сайхан өдөр байлаа.

Мөн баярын үйл ажиллагааг  дээрх  байгууллагууд ивээн тэтгэж  оролцсоноос гадна “Витсамо ”ХХК, “Очир дагинас ”ХХК,”Автобус-3” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, “Coca Cola” ХХК-ууд  ивээн тэтгэж оролцлоо.
     ХЗСХТЦогцолборын баяраар цогцолборын хүүхдүүдээс таван хүүхэд Юнескогийн ивээл дор Ази, Африк, Латин Америкийн хамгаалал шаардлагатай хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ”Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт сонгогдон ХБНГУ,Австри улсуудаар 45 хоногийн аялан тоглолт хийхээр шалгарсан. Баярын үйл ажиллагаанд Хүүхдийн төвийн хүүхдүүдийн “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан тоглолтоо тоглож үзүүллээ.










No comments:

Post a Comment