2014/05/19

Компьютерийн сургалт



Компьютерийн сургалт
Computer Training
Английн элчин сайдын яам, Урам ТББ, Дэлхийн банк, Койка ТББ-ын дэмжлэгтэйгээр 2004 оны 03-н сард компьютерийн кабинет байгуулж, нийт 10 компьютертэй үйл ажиллагаагаа эхэлсэн. Сургалтанд 10-18 насны сурагчид хамрагддаг бөгөөд Даваагаас Баасан гарагуудад группээр хичээллэж, хүүхдүүдийн сонирхлын дагуу сургалтанд хамруулж байна. Сургалтанд хамрагддаг нийт хүүхдүүдийн 80% нь хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвар дадал эзэмшиж байна.Кабинетийн тохижилтыг 2011 онд шинэчилэн, компьютерүүдийн дэлгэцийг LCD дэлгэцээр сольж, хүчин чадлуудыг нь тодорхой хэмжээгээр нэмээд байна. Мөн сургалтын танхимын 6 компьютерийг UNIVISION интернэтэд холбон ажиллаж байна.