Алтангадас бүлгийн танилцуулга
“Алтангадас” бүлгийн уриа:
Алтангадас
тэнгэрт од болон гялалзана
Алтангадас энгэрт
алдар гавьяаны одон болж гялалзана
Алтангадас
бүлэг бүлгүүдийн дундаас онцгойрон гялалзана
“Алтангадас” бүлэг нь нийт 5-17 насны 18 охинтой охидын бүлэг
юм. Үүнд: 5-8 насны 4, 12-14 насны 10, 15-17 насны 4 охин тус тус байдаг. Манай
бүлэгт бүтэн өнчин 3, хагас өнчин12, эцэг эх нь байгаа 3 хүүхэд байна. Эцэг
эхтэй болон хагас өнчин хүүхдүүдийн ар гэрүүд нь нэн ядуу болон архинаас
хамааралтай учраас хүүхдүүд нь манай цогцолборт сурч хүмүүжиж байна. Манай
бүлгээс ЕБС-д 16 охин, цэцэрлэгт 1 охин, цогцолборын албан бусын сургалтанд 1
охин тус тус хамрагдаж байна. Манай бүлгийн охидууд Балет бүжгийн сургалт,
Хүүхдийн ордны загварийн дугуйлан, загвар өмсөгч Содтуяагийн загварийн
дугуйлан, англи хэлний дугуйлан, үлээвэр хөгжмийн сургалтуудад хамрагддаг.
Охидууд маань олон төрлийн авъяас чадвартай ба сурлага
хөдөлмөрийн болон урлаг спортын олон олон амжилтуудыг гаргадаг. Хүүхдүүдийн
гаргасан амжилтуудаас дурдвал:
●
Боксын тэмцээнээс
мөнгөн медаль
●
Таеквондогийн өсвөрийн
улсын аваргаас Алт, мөнгө, хүрэл
медаль
●
Урлагийн тэмцээнүүдээс
алт, мөнгө, хүрэл медалууд
●
ЕБС-аас “Онц
сурлагатан”, “Сургуулийн шилдэг
сурагч”
●
Уран уншлагын
“Нацагдорж” тэмдэг