2014/05/19

"Од" зуслан



Од зуслан
“Od” or “Star” Summer Camp
Манай Хүүхдийн төвийн хүүхдүүд зуны улиралд Төв аймгийн Жаргалант сумын нутаг, Ар толгой хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт байрлах «Од» зусландаа амардаг. Хүүхдүүдээ нар, ус, агаар, сүү цагаан идээгээр чийрэгжүүлэн, олон талт хөгжлийн хөтөлбөрт хамруулан амраадаг уламжлалтай. Хүүхдүүд амрахын зэрэгцээ зуслангийн 1,5 га газарт төмс, хүнсний ногоо тарьж, зэрлэг зулгаах, шавьж устгах, ургац хураах ажилд биечлэн оролцож хөдөлмөрийн энгийн чадвар дадалд суралцдаг. Зусланд гарч амарч байгаа хүүхдүүд маань Нархан, Сансар, Симба, Шонхор бүлгүүдэд хуваагдан өөрсдийн болон гадаад, дотоодын ТББ-ын хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагддаг бөгөөд зуны амралтаараа
      Чөлөөт цаг, танин мэдэхүй
      Эрүүл мэнд, чийрэгжилт
      Зуны сургалт
       Бүтээлч ажил, амьдрах ухааны хөтөлбөрүүдэд хамрагддаг.
Тус зуслан 1973 онд баригдсан бөгөөд одоог хүртэл их засвар хийгдээгүйгээс бүх модон байшингууд нь муудан гажиж, суулт өгөн салхи, хүйтэн чөлөөтэй ордог болсон нь хүүхдүүдийн амьдрах, амрахад хүндрэтэй байгаа.