2014/05/19

“Симба” бүлэг


Симба” бүлэг
Симба” бүлэг нь 11-16 насны эрүүл чийрэг сэргэлэн цовоо 14 эрэгтэй хүүхэдтэй бүлэг. Манай бүлэгт бүтэн өнчин 4 , хагас өнчин 8, эцэг эхтэй 2 хүүхэд байдаг. Эцэг эхтэй 2 хүүхэд нь ар гэрийн боломж муу, эцэг эх нь сураггүй алга болсон учираас манай хүүхдийн төвд сурч хүмүүжиж байна. Манай бүлгээс ЕБС-д 10 хүүхэд, төвийн албан бус сургалтанд 4 хүүхэд суралцаж байна. Манай бүлгийн хүүхдүүд бүжиг, англи хэл, хөл бөмбөг,үлээвэр хөгжим, гар бөмбөг, сагсан бөмбөг, зургийн дугуйланд хамрагддаг.
Хүүхдүүдийн гаргаж байсан амжилтуудаас дурдвал:
     Урлагийн тэмцээний 20 гаруй медаль           
     Хөл бөмбөгийн тэмцээнүүдээс 1 алтан медаль
     Хөнгөн атлеткийн 1 мөнгөн медаль
     Бүжгийн тэмцээнээс чөлөөт төрлөөр 4 мөнгө, 6      алтан медаль           
     Сургуулийн авъяаслаг хүүхэд 1 алтан медаль, хөдөлмөрч    хүүхэд 1        
     Сургуулийн даамны тэмцээний тэргүүн байр, алтан медаль 1 хүүхэд      
     Хүүхдийн шилдэг сурагч 5 хүүхэд
Симба” бүлгийн уриа:
Симба бид: “Хичээлээр хөгжиж, анги хамт олноор төлөвшүүлэх
Хөдөлмөрөөр хүмүүжиж, бүлэг олон нийтээр нийгэмших