2014/05/19

Албан бус сургалт


Албан бус сургалт
Informal Education Program
 Энэ сургалт нь нийгмийн эмзэг бүлгийн, эцэг эхийн хараа хяналтаас гарч тус төвд хүмүүжиж буй хүүхдүүдийг албан бус сургалтанд бүрэн хамруулж, сургууль завсардсан болон огт бичиг үсэг мэдэхгүй хүүхдүүдэд анхан шатны боловсрол олгож, мэдлэгийн түвшинг тогтоож ЕБС-д хамруулдаг. Албан бус сургалтын гол онцлог нь хүүхэд бүрт мэдлэгийн түвшин, онцлогт нь тохирсон хөтөлбөрийг боловсруулан сургалтыг явуулж байна.
Албан бус боловсролын сургалтаас ЕБС-ийн сургуулиудад элсэн орж суралцаж буй сурагчдын 90% нь амжилттай сайн суралцаж байна. 2014 оны хагас жилийн байдлаар Албан бус боловсролын сургалтаас ЕБС-д 8 хүүхэд элсүүлсэн.


Сургалтаар хүүхдүүд маань хичээл зүтгэл гаргаж идэвхтэй суралцаж байна.Үүнд:
  •  Уншлагын аварга-А.Тэмүүлэн
  •  Цэвэр бичигтэн-О.Батбаяр,Н.Хонгорзул
  •  Тооны аварга-Б.Анхаа
  •  Цэвэрч сурагч-Л.Алтансүх
  • Идэвхтэн сурагч-С.Рэнцэнбат
  • Өсөх ирээдүйтэй сурагч-Б.Солонго,Г.Аззаяа