Хүүхдийн төв
Нийслэлийн хэмжээнд
эцэг эхийн хараа хяналтаас гарcан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа
хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг
тогтоох төв болон дүүргүүдийн Засаг даргын захирамжаар хүлээн авч, 18 нас
хүртэл нь байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж, халамжлан хүмүүжүүлж, нийгэмшүүлэх 24 цагийн үйл ажиллагаатай төрийн
үйлчилгээний байгууллага юм
Одоогийн байдлаар 4-18
насны нийт 120 хүүхдийг сурган хүмүүжүүлж, халамжлан өсгөж байна. Тус төвийн хүүхдүүдийн 95% нь Ерөнхий Боловсролын Амгалан цогцолбор, 92, 55-р сургуулиудад суралцаж чөлөөт
цагаараа МХО-ны болон бусад урлаг, спортын дугуйлан секцүүдэд явж авъяас
чадвараа хөгжүүлж байна.
Төвд ирж буй хүүхдүүдийн ихэнх нь бичиг үсэг
мэдэхгүй, сургууль завсардсан, амьдрах арга барил эзэмшээгүй, эмзэг бүлгийн
хүүхдүүд байдаг учир хүүхдийн төв нь дотроо албан бус сургалтаар нөхөн
боловсрол эзэмшүүлэх, хоцрогдол арилгах сургалтыг зохион байгуулж, хамран
сургах тойргийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцуулдаг.
Тус төв нь хүүхдүүдийн тав тухтай амьдарч, сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх доорх таатай орчинг бүрдүүлээд байна.
- 150 суудалтай соёлын танхим
- 150 суудалтай хоолны заал
- Монгол зан үйл-уламжлалын өргөө
- Хүүхдүүдийн бүтээлийн урлан
- Спорт заал
- Бялдаржуулах танхим
- Амьдрах ухааны сургалтын танхимууд
- 3500 номын фонд бүхий номын сан
- 150 хүүхдийн хүчин чадалтай “Од” зуслан