2014/05/19

Мужааны сургалт /хүүхдийн төв/



Мужааны сургалт
Carpentry Training
Мужаан сургалтанд Хүүхдийн төвийн 8-17 насны хүүхдүүд хамрагдаж өглөө, өдөр 2 ээлжээр сургалт, дадлагын хичээл явагддаг. Төвийн хүүхдүүдэд мужаан болон сийлбэрийн анхан шатны мэдэгдэхүүн эзэмшүүлж, зохион бүтээх хийсвэрлэн сэтгэн бодох чадварыг эзэмшүүлэн мөн мэргэжлийн чиг баримжаа олгож, амьдрах ухаанд сургаж байна. Сурагчдын ур чадвар, авъяас сонирхол дээр тулгуурлаж гарын доорх материал ашиглаж бүтээгдэхүүн хийлгэж байгаа нь юмхнаар юм хийх чадварыг эзэмшүүлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж гарын ур дүйтэй болгож амьдралд хэрэгтэй зүйлүүд модоор хийлгэж авъяас чадвараа хөгжүүлэн өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой ажиллаж байна.