2014/05/19

“GENTLEMAN” бүлэг



     Бүлгийн нэр:    GENTLEMAN     
Group Name: “Gentlemen”  
     Бүлгийн уриа:
Залуус бид нэг хүсэлтэй
Замбуулан хорвоод нэг зорилготой                        
Итгэл сэтгэл байхад
Бид бүхнийг чадна
Зорилго : Бид ирээдүйд сайн сайхан амьдрахын тулд нэн түрүүнд одоогийн сурч байгаа мэргэжил болон сурлагандаа амжилт гаргахын зэрэгцээ алхам бүрдээ нэгийг бодож аравыг бүтээж байх нь бидний зорилго юм.

Бидний тухай:
Манай бүлэг нь 17-21 насны нийт 11 залуустай. Үүнээс ХЗСХТЦ-ын хүүхдийн төвөөс 6-н залуус, “Өнөр бүл” төвөөс 2-н залуус,  Дэлхийн зөн ОУБ-аас 1 залуу, Бадамлянхуа төвөөс 2 залуу тус тус шилжин ирсэн.
Манай бүлэгт бүтэн өнчин 4, хагас өнчин 6, эцэг, эх нь сураггүй болсон 1 залуус байдаг.
Мөн Их дээд сугуульд 1, Коллеж МСҮТэд 2, ЕБСургуульд 5, Төвийн Зочид буудлын аж ахуйн ажилтанд бэлтгэх сургалтанд 1, Туушин ххк-д 1, Миш Маш ххк-д 1,  тус тус сурч боловсорч, ажиллаж байна.

 Бид нэг зорилго, нэг мөрөөдөлтэй, нэг хүсэлтэй, спорт, урлагийн тэмцээнд  дуу нэгтэй хүч үздэг.

Залуусын  гаргасан амжилтуудаас дурдвал:
     ХЗСХТЦ-ын залуучуудын дунд зохион байгуулагдсан Ширээний теннисний тэмцээнд алтан медаль
     Залуучуудын төвөөс зохион байгуулсан “Спортлог залуус” тэмцээнд багаараа Тэргүүн байр