2014/07/04

Цогцолборын гадаад харилцаа хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж өргөжин тэлсээр.... 2014 он

 ХБНГУ-ын нийслэл  Берлин хот   
Mонгол-Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил, “Ардчилсан боловсролыг монголын  хүүхэд, залуучуудад  олгох” хөтөлбөр  Mонгол  Улсад хэрэгжсэний 20 жилийн ойн  үйл ажиллагааны хүрээнд  ХБНГУ-ын Берлин хотын Wannseeforum залуучуудын  төвд   2014 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08–ны өдрүүдэд зохион байгуулагдсан  “Онол практикийн форум”–д тус цогцолборын төлөөлөгчид оролцож  Нийслэлд хэрэгжсэн ажлын  явц, ололт амжилт, бэрхшээл, үр дүн, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт  оролцлоо.



Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор
 Онол практикийн тус бага хуралд  германы талаас   ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Б.Болор, Германы сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбооны  удирдах зөвлөлийн гишүүд,  гишүүн байгууллагуудын төлөөлөгчид, Залуучуудын Академийн  төлөөлөгчид ,  монголын талаас   Монгол улсын ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал,  НЗД-ын дэргэдэх  Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор,   “Sunrise” холбоо, ДЗОУБ, НМХГ, ШУТИС-ийн  төлөөлөгчид  оролцож   бие даасан илтгэлүүд тавьж  хэлэлцүүлэгт оролцлоо. Бага хурлаар 20 жилийн хугацаанд  хэрэгжсэн хөтөлбөрийн  явц, бэрхшээл, ололт  цаашдын  үйл ажиллагааны талаар  3  бүлэгт хуваагдан  багаар ажиллаж  цаашдын чиглэлээ гаргалаа.  
Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор
  “Ардчилсан боловсролыг монголын өсвөр үеийнхэнд олгох “ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ерөнхий зохион байгуулагчаар 2011 оноос  эхлэн  манай цогцолбор ажиллаж байгаа бөгөөд  сүүлийн 3 жилд тус байгууллагын 10 орчим багш мэргэжилтнүүд ХБНГУ-д  дадлага сургалтанд оролцож хүүхэдтэй ажиллах  шинэлэг арга зүйн туршлага  хуримтлуулсан байна.  
ХБНГУ-ын Берлин  хотноо зохион байгуулагдсан  Дүгнэлтийн бага хурал амжилттай явагдаж дууссан ба  цаашдын хамтын ажиллагаагаа  хэрхэн үргэлжлүүлэх талаараа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2014 оны 7-р сарын  16,17-нд  явагдах “Ардчилсан боловсрол монголын өсвөр үеийнхний төлөө”  бага хурлаараа  монголын төлөөлөгчдийн  саналыг авч хэлэлцэхээр боллоо. 
Төлөөлөгчид Берлин хотод  бага хуралд оролцсоны дараа  ХБНГУ-ын үзэсгэлэн яармагийн байранд зохион байгуулагдаж буй Залуучуудын үндэсний 15-р  чуулганд зочилж     германы хүүхэд, залуучууд, гэр бүлийн талаар үйл ажиллагаа явуулпдаг  төрийн болон ТББ-ын үйл ажиллагаатай  танилцаж  хамтран ажиллах талаар санал солилцох, сонирхсон асуулдаар туршлага судлах, өсвөр үеийнхэнд зориулан бүтээсэн бүтээлүүдийг үзэж сонирхлоо.
 Энэхүү үйл ажиллагааны үеэр  бидний хамтран ажилладаг  Германы сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбооны  /AdB / GEMINI  яармагийн  хэсэгт   хүлээн авалтын  үйл ажиллагаанд оролцож  монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайд, болон  ХБНГУ-ын Залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүд, ахмадын яамны төлөөлөгчидтэй уулзлаа.
Монголын төлөөлөгчид ХБНГУ-ын  Бундестагт зочлон Бундестагийн гишүүн /ГСДН/ хатагтай Daniela De Ridder –тэй уулзалт зохион байгууллаа.
Мөн Подстам хотын Залуучуудын байгууллага, Вендланд мужийн хүүхэд, залуучуудын ТББ,   иргэний хөдөлгөөнийхэнтэй  уулзаж  ярилцаж санал солилцлоо. 

 Бага хурлын үйл ажиллагааг  сурвалжлахаар явсан UBS телевизийн сэтгүүлч Х. Жавзмаа  цаг тухай бүрд  үйл ажиллагааг  сурвалжилж ярилцлага авч, газар дээр тэмдэглэлүүд хийж байлаа.  UBS  телевизийн мэдээгээр 2 удаа давталттайгаар, мөн нийслэлийн www.ulaanbaatar.mn  цахим хуудсаар мэдээлэл  гаргасан ба  “Ардчилсан боловсролын 20 жил” бие даасан нэвтрүүлэг  бэлтгэн 2014 оны  6-р сарын 19-нд 18,00 цагаас UBS  телевизээр  гаргалаа.
Францын нийслэл Парис  хот.
Франц улсад  үйл ажиллагаагаа явуулдаг “Талын монгол” ТББ – тай хамтран ажиллах ажлын хүрээнд  2014 оны 6-р сарын 7-11-ны хугацаанд  тус цогцолборын дарга Б. Лхамсүрэн Парис хотноо албан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр  байгууллагынхаа үйл ажиллагааны талаар  дэлгэрэнгүй танилцуулга хийж,  зочдын сонирхсон асуултанд хариулт өгч  харилцан санаа бодлоо ярилцлаа.  
Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор
   Тус уулзалтанд  манай цогцолборын хүүхэд, өсвөр үеийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх  бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр  “Талын монгол” ТББ-ын  гишүүд, Парис хотын Мэссе дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч  Хелла, “ Дэлхийн хүмүүс үргэлж залуугаараа” нийгэмлэгийн тэргүүн  Анник, хөгжиж байгаа орнуудын  хэцүү амьдралтай  хүүхдүүдийг халамжлагч загалмайлсан эцэг эхийн төлөөллүүд,  Францын сайн дурын нийгмийн ажилтнууд, оюутан залуучууд, Парист ажиллаж амьдарч байгаа монголчууд  оролцож  санал бодлоо хуваалцаж  цаашид хамтран ажиллах  чиглэлээ гаргалаа. 
 Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор
  ХБНГУ, Австри улсад манай хүүхдүүд 45 хоногийн аялын тоглолт хийж байна.
Тус цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан Европ дах ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авъяастай хүүхдүүдийн дунд  жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт  шалгаран оролцох эрх авч  ХБНГУ-ын  10 гаруй хот, Австри улсын 4-5 хотуудаар  монгол үндэсний урлагаа сурталчлах  аялан тоглолтын аян замдаа 5-р сарын 28-нд гараад одоогоор германы хотуудаар  тоглолтоо үргэлжлүүлэн явж  
 
 
  байгаа бөгөөд  хамтлагийнхан маань гадаадын үе тэнгийн хүүхэд залууст өөрсдийн  амьдарч байгаа орчин, сургууль,  ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө тухай  болон монгол орны  соёл, түүх,  боловсролын талаар  ярилцах  боломж бүхий Workshop-уудыг очсон  хот  бүртээ  зохион байгуулан явж байна. Хамтлагийнхан маань 7-р сарын дундуур эх орондоо хүрэлцэн ирнэ. Аялан тоглолт амжилттай явагдаж байгаад  цогцолборын хүүхэд, залуучууд, багш ажилчид  талархалаа илэрхийлж  мэндчилж байна. 
 
 Япон улсад
Япон улсын Иргэний нисэхийн академийн Хөгжмийн сургуултай хамтран ажиллах ажлын хүрээнд  тус цогцолборын  Хүүхдийн төвөөс  16 настай О. Лхагва-Очир, 17 настай Б. Батбаяр нар нь Япон улсын Иргэний нисэхийн академийн Хөгжмийн сургуулийн сонгон шалгаруулалтанд тэнцэн 2013. 04-р сард 3 жилийн гэрээтэй суралцахаар явсан. 
 
 Энэ жил 2014 онд цогцолборын хүүхдийн төвийн сурагч  Ганзаяа, Батболд нар  Япон улсад 5-р сарын 20-нд Хөгжмийн сургуульд суралцахаар явлаа.
Хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг Японы тал хариуцаж байгаа бөгөөд , Ганзаяагийн  амьжиргааны зардлыг нь манай байгууллагатай  олон жил амжилттай хамтран ажиллаж байгаа “Цэцэглэх ирээдүй” ТББ санхүүжүүлж Батболдын  амжиргааны зардлыг мөн  тус цогцолбортой  хамтран ажилладаг  “Хамтдаа инээмсэглэе” ТББ, МОННИС групп санхүүжүүлэн  хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулж байгаад   цогцолборын хамт олон  баяртай байна. 



БНХАУ-д
БНХАУ-ын Хөхай их сургуулийн декан Ван энэ оны 4-р сард  Улаанбаатар хотод зохион байгуулагдах Олон улсын боловсролын үзэсгэлэнд оролцоод  Нийслэлийн хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзсэн. Үнэхээр авьяастай, чадвартай хүүхдүүдийг хараад сэтгэл хөдөлсөн тухайгаа ярьж байсан.
Энэ үеэр  Нийслэлийн  хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал хариуцсан  засаг даргын орлогч Ц. Буяндалайтай  уулзаж  Хөхай их сургууль  хамтран ажиллах талаараа  ярилцсан.
2014 оны хичээлийн жилд тус цогцолборын  Залуучуудын төвийн  сурагч СХД-ийн 67-р дунд сургуулийн 11а анги төгсч байгаа  монгол улсын 2013 оны шилдэг сурагч  Б.Баясгалан БНХУ-ын засгийн газрын тэтгэлгээр Хөхай их сургуульд суралцахаар  шалгарсанд хамт олон баяртай байна.
  Мөн БНХАУ-ын Бээжин хотын Зам тээврийн Их сургуульд 2012, 2013 онуудаас эхлэн  5 жилийн хугацаатай суралцаж байгаа  сургуулийн шилдэг оюутан Баттулга,  О. Нэргүй  нарын  сургалтын зардлыг Хятадын тал харин амьжиргааны зардлыг нь НЗДТГ-аас санхүүжүүлж байгаад цогцолборын хамт олон талархаж  байгаагаа илэрхийлье.
 
АНУ, Шинэ Орлиандод хүүхэд хамгааллын асуудлаар  хэлэлцүүлэгт оролцлоо.
“Хүүхдийг үл хайхрах хууль бусаар ашиглах нь” сэдвээр АНУ-д 2 жил тутамд үндэсний бага хурал зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ оны 4-р сард АНУ-ын New Orlean’s хотноо  явагдсан ээлжит 19-р  бага хуралд оролцох монголын төлөөлөгчдийн ерөнхий зохицуулагчаар тус цогцолбор төлөөлөгчөө ажиллуулж  дугуй ширээний ярилцлага, хүүхэд хамгааллын асуудлаар  хэлэлцүүлэгт хамрагдлаа. 

No comments:

Post a Comment