2014/06/18

“Төрсөн өдөр”



Манай хүүхдүүд улирал бүр тухайн улиралд төрсөн хүүхдүүдийнхээ хамтаар төрсөн өдрөө тэмдэглэдэг онцлогтой билээ. 2014 оны 2-р улиралд төрсөн хүүхдүүдийн маань төрсөн өдрийн баярыг “Цэцэглэх ирээдүй Холбоо” ТББ-ын хамт олон тэмдэглэн өнгөрүүллээ. Тэрээр 2014.06.10-ны өдөр   баярыг нэгтгэн тэмдэглэж "Өргөө-2" синемад “Malificient” 

уран сайхны кино үзэн, BBQ chicken ресторанд өдрийн хоол идэж хамтдаа инээж хөгжилдөн нэг өдрийг өнгөрүүллээ. Хүүхдүүд маань төрсөн өдрийн баяраа тэмдэглэж сэтгэгдэл дүүрэн байгааг уламжилж байгууллагын хамт олны өмнөөс "Цэцэглэх Ирээдүй Холбоо" ТББ-ын хамт олонд баярлаж байгаагаа хүргэж байна. 

Хүүхдийн төлөө сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

No comments:

Post a Comment