Танилцуулга: 1996 оноос эхлэн ХБНГУ-ын Хүүхэд Залуучуудын академи /ADB/, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, /2011 оноос
НЗД-ын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор,
Монголын сургуулиас гадуурх сургалтын Sunrise холбоо хамтран “Ардчилсан
боловсролыг Монголын өсвөр үеийнхэнд олгох нь” хөтөлбөрийг тасралтгүй 20
жил амжилттай
хэрэгжүүлж ирсэн. 2014 оны 05 сард ХБНГУ-ын
Берлин хотод, 2014 оны 07 сард Улаанбаатар хотодуудад тус тус 20 жилийн ойн дүгнэлтийн бага хурлыг талууд зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажилдаа
үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагаандаа хэрэгжүүлэх санал
зөвлөмжийг боловсрууллаа.
Дүгнэлтийн бага хурал : Улаанбаатар хотод Хангарьд ордонд
7-р сарын 16-17-ны өдрүүдэд явагдсан Герман –монголын хамтарсан “Ардчилсан боловсролыг монголын өсвөр
үеийнхэнд олгох нь” хөтөлбөрийн 20 жилийн ойн Дүгнэлтийн бага хуралд
нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Батүүл, засаг
даргын орлогч Ц.Буяндалай, ХБНГУ-аас
монголд суугаа элчин зөвлөх, ХАХНХЯ, БШУЯ, БОЯ, ЦЕГ болон холбогдох
төрийн болон төрийн бус , олон улсын мэргэжлийн байгууллагууд, хүүхэд
залуучуудын төлөөлөгчид нийт 60 гаруй хүн оролцож өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилт
бэрхшээлээ дүгнэн хэлэлцлээ.
·
Ардчилсан боловсролын сургалтыг монголд
хэрэгжүүлэх бүтцийн тогтвортой
механизмыг бий болгох
·
Монголын төрийн захирганы төв байгууллагуудтай
бодлогын түвшинд хамтран ажиллахын зэрэгцээ
холбогдох сэдвүүдээр төсөл хэрэгжүүлэх
·
ХБНГУ-д явагдах
сургуулиас гадуурх сургалтад
оролцох монголын төлөөлөгчдийг
цаашид тогтвортой ажиллуулах
зорилгоор нарийн мэргэшүүлэх
, хүний нөөц, менежерүүдийг
үе шаттайгаар бэлтгэх ажлуудыг
цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ болголоо.
Хэрэгжүүлэгч байгууллагууд:


Үр дүн:
Өнгөрсөн
хугацаанд давхардсан тоогоор монголын
хүүхэд залуучуудтай ажилладаг 150 гаруй
багш, сурган хүмүүжүүлэгчид,
нийгмийн ажилтнууд ХБНГУ-д 10-30
хоногийн хугацаагаар дадлага сургалтад оролцож
мэргэжил дээшлүүлсэн байна.
Монголд
явагддаг ээлжит симпозиумыг Улаанбаатар
хотын Нарлаг, Өлзийт, Од
хүүхдийн зуслан, Дорнод, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Буйрнуур, Өмнөговь, Завхан, Архангай,
Хэнтий аймгуудад
тус тус зохион байгуулсан ба нийт
2500 гаруй
нийгмийн ажилтнууд нийслэл, орон нутгаас хамрагдаж ХБНГУ-ын
зөвлөх багш нартай хамтарч ажиллаж
байна.
Дээрх сургалтууд нь хүүхэд, залуучуудыг сургуулиас гадуур хөгжүүлэх дараах сэдвүүдээр зохион байгуулагдаж
байлаа. Тухайлбал:
·
Сургуулийн сурагчдын өөрийн удирдлага
·
Хүүхэд залуучуудад соёлын боловсрол олгох,
·
Охид эмэгтэйчүүдийн сургалт,
·
Ардчилсан боловсрол ба байгаль экологийн сургалт
·
Хүүхэд залуучуудын оролцоо
·
Хүүхэд залуучуудтай ажиллах удирдлагын
менежмент
·
Өсвөр үеийнхэнд туслах төлөвлөлт семинар
·
Мэргэжлийн боловсрол олгох арга зүй
·
Хүүхэд залуучуудын дунд гарч буй
зөрчилдөөнийг шийдвэрлэх аргууд
·
Театрын
сурган хүмүүжүүлэх арга зүй
Хэрэгцээ шаардлага: Энэхүү сургалтад хамрагдах хүсэлтэй нийслэл болон хөдөө орон нутгийн нийгмийн ажилтан, хүүхэд залуучуудын төлөөлөгчдийн
сонирхол жил бүр өсөн нэмэгдсээр байна. 2013 оноос эхлэн Боловсрол Шинжлэх Ухааны Яамны
захиалгаар “Театрын сурган хүмүүжүүлэх арга зүйгээр хүүхдийн авьяас чадварыг
нээн хөгжүүлэх нь” сэдэвт модулын сургалтад Баян-Өлгий, Булган, Хэнтий аймгийн
Сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын багш нар, Нийслэлийн Баянзүрх,
Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий Боловсролын сургуулийн сургалтын
менежер, нийгмийн ажилтнуудыг хамруулсан ба багш нар сургалтаас олж авсан шинэ
арга зүйгээ өөрсдийн ажилд нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй байгаагаа
илэрхийлж байсан.
Хөтөлбөр хэрэгжүүлэх
хүний нөөц, чадавх: 2011 оноос эхлэн тус цогцолборын хүүхэд залуустай
ажилладаг нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нийт
6 хүн ХБНГУ-д сургалтад хамрагдаж шинэ арга зүй, дадлага туршлагаа
ажилдаа нэвтрүүлэхээс гадна Монголын сургуулиас гадуурх сургалтын Sunrise
холбоотой хамтран тус
хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдэн ажилладаг.
No comments:
Post a Comment