Тус цогцолборын “Хүүхдийн төв”-ийн хүүхдүүд маань 2014.06.14нд зуны амралтаа “Од” зусландаа өнгөрөөхөөр явсан. Зусланд гарч амарч байгаа хүүхдүүд маань Нархан, Сансар, Симба, Шонхор бүлгүүдэд хуваагдан өөрийн байгууллагын болон хамтран ажилладаг гадаад, дотоодын ТББ-ын хөгжлийн дараах хөтөлбөрүүдэд хамрагддаж өөрсдийн оролцоонд тулгуурласан:
●
Чөлөөт
цаг, танин мэдэхүй
●
Эрүүл
мэнд, чийрэгжилт
●
Зуны
сургалт / тодорхой сэдвээр/
● Бүтээлч ажил, амьдрах ухааны сургалтуудад хамрагдан төлөвшиж
хөгжиж байна.
“Од” зуслангийн 2-р ээлж 2014.07.02-нд эхэлж байгаа
бөгөөд багш ажилчид маань ээлжээ солилцож 1-р ээлжийн ажлын үр дүнгээ
хэлэлцлээ. 1-р ээлжинд бүлгүүдийн дунд зарласан “цэвэрч өрөө” шалгаруулахад Нархан бүлгээс 8-р
өрөө, Сансар бүлгээс 14, 17, 19-р өрөө, Симба бүлгээс 22-р өрөөнүүд тус тус
цэвэрч өрөөгөөр шалгарч өрөө тасалгаандаа цэвэр цэмцгэр, ариун цэвэрч
байдлаараа бусдыгаа хошуучиллаа.
Мөн хүүхдүүд маань
ээлж болгонд бүлэг тус бүрээрээ сайн үйлс, ажилч хичээнгүй байдал, үүрэг
даалгавраа сайн биелүүлэх үзүүлэлтүүдээр уралддаг бөгөөд үүнд “Шилдэг бүлэг”
номинацад Даваабаяр багштай Нархан бүлэг шалгарсан байна.
1-р
ээлжинд “Дэлхийн сэтгэлгээ” ТББ-ын хамт олон амрагч хүүхдүүдэд “Ногоон ертөнц”
хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж 7 өдрийн
хугацаатай ус, ан амьтан, ойн ертөнц, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал, эх
дэлхий зэрэг сэдвүүдээр байгаль дээр сонирхолтой аргаар сургалт явуулж эх
дэлхийгээ хэрхэн хайрлах ЭКО сургалтын ач холбогдлыг хүүхдүүдэд мэдрүүлэх, тэднийг энэ чиглэлээр төлөвшүүлэх үйл ажиллагааг амжилттай явуулж дуусгасан ба
хүүхдүүдэд сургалтын
хэрэглэгдэхүүний бэлэг барилаа.
No comments:
Post a Comment