Залуучуудын
төв нь 2014 оныг “ЗАЛУУСЫН ХӨГЖИЛ
ОРОЛЦООГ ДЭМЖИХ ЖИЛ”
болгосонтой
холбогдуулан Монголын залуучуудын
өдөр 08 сарын 25 - “НЭГДЬЕ ЗАЛУУСАА -2014” уриатай хүмүүнлэгийн
үйлсийн хүрээнд тус төвд сурч амьдарч
буй залуус нь эвлэлдэн нэгдэн санаачилга гаргаж оршин суугаа дүүрэг, хорооны
бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл
ажлыг хангахад хувь нэмэр оруулж бусдын сайн сайхны төлөөх ажил үйлсэд хамтран
ажиллаа.
Ажиа
гэгээний Эх хүүхдийн цусны хавдар эмгэгийн эмнэлгийн
гаднах цэвэрлэгээ, БЗД-ийн тэргүүний 32-р цэцэрлэгийн гаднах ногоон
байгууламжийг цэвэрлэх, зэрлэг зулгаах, гаднах “Гэр цэцэрлэг”-ийн буурь засах,
шал тавих, БЗД-ийн 8-р хорооны УС-15
байрны “Хаш-Өргөө” СӨХ-ийн тохижилтын
ажил болох 1-4 орцны засварын дараах
цэвэрлэгээ, цонх шат угаах ажлуудад төвийн залуус өөрсдийн санаачилгаар идэвхтэй
оролцлоо.
Цогцолборын
залуучуудын төвийн Гэр бүл асаргаа сувилгааны ажилтан бэлтгэх сургалтын
суралцагч охид багш Д.Дэлгэрмаагийн хамт БЗД-ийн 8-р Хороонд амьдардаг 90 насыг
зооглож буй өндөр настан Хандсүрэн гуайн гэрт /70 настай хөгжлийн бэрхшээлтэй
хүү, 12 настай ач хүүгийн хамт амьдардаг/
халуун хоол цай бэлтгэн очиж асаргаа
үйлчилгээ үзүүлж, гэр орныг нь цэвэрлэж,
гарын бэлэг өгч Хандсүрэн гуайн талархлыг хүлээсэн буянтай
үйлс бүтээлээ.
Залуучуудын
төвийн удирдлага багш нийгмийн ажилтнуудаас нь нийт залуустаа баярын мэндчилгээ
дэвшүүлэн ирээдүйн амьдрал ажил үйлс, сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэн
ерөөхөд залуусын зүгээс багш нартаа үргэлж баярлаж талархаж явдгаа илэрхийлэн
өөрсдийн мөрдлөг болсон “Монгол залуу
хүний эрхэмлэх 9-н зүйл”-ийг дуу нэгтэйгээр уншиж багш нарыгаа баярлууллаа.
No comments:
Post a Comment