3-р улиралд төрсөн хүүхдүүдийн төрсөн өдрийг тэмдэглэлээ
Заншил ёсоор 7, 8, 9-р саруудад төрсөн хүүхдүүдийн төрсөн өдрийн баярыг 9-р сарын 26-нд “Цэцэглэх ирээдүй” ТББ-тай
хамтран нэгтгэж тэмдэглэлээ. 3-р улиралд төрсөн нийт 18 хүүхдүүдийг Тэрэлжийн
байгалийн үзэсгэлэнт газраар аялуулан, танилцах аялал зохион байгуулсан. Байгалийн нэн сонин тогтоцтой Мэлхий
хадаар зочилж, энэхүү хадны домог, үүсэл тогтоцын талаар хүүхдүүд танилцаж дурсгалын зургаа авахуулав. Аялалаа цааш үргэлжлүүлэн 5 одтой Тэрэлж зочид буудлын өрөө, усан сан, бялдаржуулалтын өрөө, хүндэтгэлийн
танхим, эртний хаад, хатадын хөрөг зураг, гоёл чимэглэлийн үзмэрийг үзэж
танилцсан.
Дээрх хүүхдүүдэд Тэрэлж дэх UB-2 ресторанд хүндэтгэлийн зоог барин төрсөн өдрийн баярын мэнд хүргэж,
байгалийн сайханд хөгжилдөн тоглоцгоосон. Орой нь тогооч эгч нарынхаа гараа
гарган бэлдсэн амтат хоол, зууш салатыг амтархан идэж найзуудаас нь төрсөн өдрийн
дуугаар мэндчилгээ дэвшүүлж, энэ өдрийг хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэн өнгөрүүллээ.
No comments:
Post a Comment