2014/09/03

Эрдмийн баяр-Бидний баяр

Манай цогцолбор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлт “Эрдмйн баяр”-ийн үйл ажиллагааг 08-р сарын 31-ны өдөр амжилттай зохион байгууллаа.  Нээлтийн үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүлж АНУ-ын Вашингтон дахь Монголчуудын төлөөлөгч   Батсайхан, НҮБайгууллагын  Хапитатын Золзаяа,  Цэцэглэх ирээдүй ТББ-ын  Сүй, Светлин, Хедр, Түвшинжаргал нар хүрэлцэн ирж хүүхэд залуус, багш нарт маань баярын мэнд хүргэсэн.
“Эрдмийн баяр”-ыг нээж ХЗСХТЦ-ын дарга Б.Лхамсүрэн үг хэлж нийт хүүхэд залуучууд, хамт олондоо сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж, хичээлийн шинэ жилээ амжилт бүтээлээр угтсан Залуучуудын төвийн М.Мөнхжин, М.Мөнх-Ундраа, Хүүхдийн төвд сурч амьдардаг А.Мөнгөнтулга, Ж.Гомбо-Эрдэнэ, Б.Эрдэнэ-Очир нарт болон шинээр сургуулийн босгыг алхаж байгаа 1-р ангийн бяцхан сурагчдад гарын бэлэг гардуулж, улам их амжилт гаргахыг хүслээ.  
Энэ хичээлийн жилд залуучуудын төвөөс их, дээд сургууль, МСҮТ-д нийт 23 оюутан, ЕБС-д 6, хүүхдийн төвөөс цэцэрлэгт  2, ЕБС-ийн 1-р ангид шинээр 3 хүүхэд, бага, дунд, ахлах ангиудад нийт 80  хүүхэд элсэн суралцаж байна.
Эрдмийн баярт хүрэлцэн ирсэн зочиддоо тус цогцолборын хүүхдийн төвийн “Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг болон цогцолборын авъяаслаг хүүхэд залуус маань урлагийн тоглолтоор бэлэг барин, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн дуучин Дарханбаатар ая дуугаа өргөв.
Хүрэлцэн ирсэн зочидоос АНУ-ын Вашингтон дахь Монголчуудын төлөөлөгч   Батсайхан үг хэлж АНУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудаас Америкийн үндэсний газарзүйн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг сэтгүүлийн 200 дугаарыг цогцолборын хүүхэд, залуучуудад бэлэглэн өгч, цаашид харилцаа холбоотой хамтран ажиллаж байхаа илэрхийлсэн. Мөн “Эх газар ХХК-Цэцэг төв”-ийн хамт олноос цогцолборын багш, нийгмийн ажилтнуудад хүүхэд залуустай ажилладаг арвин их үйлст нь амжилт хүсэж, 30 ширхэг сарнай цэцэг бэлэглэсэн.
2014-2015 оны хичээлийн жилийн анхны хонхыг ЕБС-ийн 1-р ангид орж буй Б.Энхзул, Г.Аззаяа нар цохисноор “Эрдийн баяр”-ын үйл ажиллагаа өндөрлөлөө. Энэ хичээлийн жилдээ сурлага хөдөлмөр, урлаг спортын арвин их амжилтаар дүүрэн байхыг цогцолборын нийт хамт олон, хүүхэд залуустаа хүсэн ерөөе.













No comments:

Post a Comment