“Англи хэлний өдөр”
Г
адаад хэлний “Абсолют” сургалтын төвийн оюутан залуучуудын
санаачилгаар 12-оос дээш насны 30 хүүхдэд зориулж манай
төвд 1 өдрийг англи хэлний өдөр болгон англи хэл
дээр дуу, шүлэг зааж, жүжгийн тоглолт явуулан, уралдаан тэмцээн зохион байгууллаа.
Х
үүхдүүдийн англи хэлний мэдлэг,
оюуны боловсролыг нэмэгдүүлсэн бүтээлч үйл ажиллагаа боллоо. Мөн тус төвөөс өөрсдийн сэтгэлээ
шингээж гараа гарган хийсэн бялуугаар хүүхдүүдийг дайлж, тэмцээнд бусдаас шалгаран амжилт гаргасан сурагчдыг
гарын бэлгээр урамшуулж, сэтгэлийн дэм өглөө.
No comments:
Post a Comment