“Ажилтай Орлоготой Монгол хүн” хөдөлмөр
эрхлэлтийн бодлогоор хамтран ажилладаг Нийслэлийн
хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн төв бирж, БЗД-ийн Хөдөлмөрийн хэлтэс, Залуучуудын
хөдөлмөрийн төв бирж, Алтан боломж хөдөлмөр зуучлалын төв, холбогдох төрийн бус
байгууллагууд хувь хүмүүстэй цогцолборын хөдөлмөр зуучлал хариуцсан нийгмийн
ажилтан биечлэн уулзаж Залуучуудын төвийн сургалтанд хамрагдсан, оюутан
залуустаа ажил
мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэлд хамруулж анкет хэрхэн бөглөх,
ярилцлаганд бэлтгэх болон ажлын байрны захиалгын талаарх мэдээллийг өгч ажил
олгогчийн ажлын байранд холбон зуучилж байна.
Үүнд:
“Бадмаараг” ресторан, “Маш илч” ХХК, “Тэннис” ХХК, “Глобал бриж”
ХХК, “Шувуутайн гол” ХХК, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Алтайн хүдэр” ХХК, “Коко
десерт” ХХК, “Тосгол” ХХК, Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс зохион
байгуулж байгаа “Бүтээн байгуулалт”-ын
Дүнжингарав худалдааны төв зэрэг газруудад залуусаа баг болгон ажиллуулсан.
Залуучуудын төвийн 38 залуус 6,7,8 саруудад цагийн болон
түр байнгын хөдөлмөр эрхлэж нийт 8.979.700
төгрөгний орлоготой ажилснаас 7.299.070₮ залуус өөрсдийн хэрэгцээт
зүйлс болон сургалтын төлбөр хичээлийн бэлтгэлдээ зарцуулсан бөгөөд үлдэгдэл 1.680.630₮ тус тусын хадгаламжиндаа
хуримтлуулсан.
Залуучуудын төвийн залуусын
хөдөлмөр эрхлэх сонирхол, ажлын бүтээмж нь харьцангуй дээшилж байна. Хөдөлмөр
эрхэлж буй залууст хөдөлмөр зуучлал хариуцсан нийгмийн ажилтан байнга анхаарал
тавин, ажил олгогчтой нь эргэх холбоо тогтоон хамтран ажиллаж байна.
No comments:
Post a Comment