2014/02/05

Сэтгэл ханамжийн судалгаа -2014.02.05

Судалгааны зорилго: Төвийн хэрэглэгч хүүхдүүдийн ая тухтай амьдрах, сурч хөгжих орчин нөхцөл, цаг үеийн хэрэгцээ шаардлага болон тулгамдсан асуудал, эрүүл мэндийн чанар хүртээмж үйлчилгээний асуудлаар хүүхэд бүрийн оролцоотойгоор санал хүсэлтийг нь авч багш ажиллагсад үйлчлүүлэгч хүүхдүүдтэй хэрхэн харилцах болоод үзүүлж буй нийгмийн үйлчилгээний үр өгөөж, хүртээмжийн чанарын асуудлаар хүүхдүүдээс өгсөн үнэлгээг тодорхойлох зорилготой.


Судалгааны зорилт:
1.    ХЗСХТЦТ-р үйлчлүүлж буй хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг судалж үнэлгээ өгөх
2.    Илэрсэн дутагдал, зөрчил, шүүмжлэл, саналуудыг богино хугацаанд сайжруулж, чанарын ахиц гаргахад чиглүүлэх
Судалгааны үр дүн:
Нийт 109 хүүхдээс 92 хүүхэд нь судалгаанд хамрагдах боломжтой бөгөөд судалгаанд 9-17 насны 70 хүүхэд оролцсон. Судалгаанд оролцогчийн 41 (73,2%) эрэгтэй, 29 (78,3%) эмэгтэй хүүхэд байсан бөгөөд судалгаа өгөх боломжгүй (сэтгэцийн өөрчлөлттэй болон, судалгааны насанд хүрээгүй . . .) хүүхдүүдээс аваагүй ч судалгаанд оролцсон 70 хүүхэд нь төвийн нийт хүүхдүүдийн саналыг төлөөлж чадахуйц юм.
Судалгааг анкетийн болон асуулгын аргаар авсан бөгөөд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хялбаршуулан загварчилсан. Судалгаа нь үндсэн 5 чиглэлийн дагуу хүүхдийн санал хүсэлтийг тодруулсан. Үүнд
·         Эрүүл мэндийн үйлчилгээ
·         Гал тогооны үйлчилгээ
·         Төвийн амьдрах ухааны сургалт
·         Гадны сургалт
·         Багш ажиллагсадын харилцаа ёс зүй
·         Төвийн ерөнхий үйл ажиллагаа
Судалгаанд оролцогчид насны байдлаар
График № 1 Насны байдлаар          


Судалгаанд оролцогчдын чиглэл бүр дэх сэтгэл ханамжийг 5 үндсэн түвшинд хуваан үнэлүүлсэн бөгөөд Маш сайн – 5, Сайн – 4, Мэдэхгүй – 3, Муу – 2, Маш муу – 1 гэсэн оноогоор дүгнэсэн. Нийт 70 хүүхдийн сэтгэл ханамжийн түвшинг нь ерөнхийлөн үзвэл:
График № 2 Сэтгэл ханамжийн дундаж          

Дүгнэлт:
Судалгаанд оролцсон хүүхдүүд сэтгэл ханамжийн түвшингээ тодорхойлсноос гадна сайжруулахыг хүссэн, өөрчлөхийг хүссэн санал сэтгэгдэлээ бичсэн. Эндээс харвал хэрэглэгч хүүхдүүдийн үндсэн хэрэгцээ нь бүрэн хангагдсан ч хөгжил оролцоо, боловсрол, танин мэдэхүйн сургалт хэрэгтэй байгаа юм. Мөн чиглэл бүр дээр гарсан санал хүсэлтийг авч үзвэл:
1.    Эрүүл мэндийн үйлчилгээнд цаашид анхаарах зүйлс
·         Хүүхдийн амин дэмийн хэрэгцээг нэмэгдүүлэх
·         Гараа тогтмол угааж хэвшихэд сургах
·         Өрөө болгон шүүр тосгууртай болох
·         Уламжлалт эмчилгээ шаардлагатай (физик эмчилгээтэй болох)
·         Сувилагч харилцаандаа анхаарах
2.    Гал тогооны үйлчилгээнд цаашид анхаарах зүйлс
·         Зунаас бусад улиралд сүү, тараг өгөх
·         Тогооч нар харилцаагаа сайжруулмаар байна
·         Гал тогоонд ажиллаж байгаа охидууд цайны аяга өгдөггүй
·         Хөвгүүд охидууд тэнцвэртэй гал тогоонд ажиллах
·         Цагаан хоолны өдөр буурцаг идмээргүй байна
·         Тогооч нар дүрэмт хувцасаа өмсөх хэрэгтэй
3.    Төвийн амьдрах ухааны сургалтанд цаашид анхаарах зүйлс
·         Хүүхдийн сонирхол татахуйц хичээл, сэдвийг сонгож орох
·         Хэрэгтэй юм сурмаар байна
·         ЕБС-н сургалттай дүйцүүлэх хичээлийн сургалттай болгох
·         Багшийн ур чадварыг сайжруулах
·         Даалгавар хийдэг өрөөтэй болмоор байна
·         Хүүхэд болгонтой тулж заах хэрэгтэй
4.    Гадны сургалтанд цаашид анхаарах зүйлс
·         Долоо хоногт 2 удаа орох
·         Англи хэл, солонгос хэл, тооны хичээлтэй болох
·         Гоо зүйн хичээл орох
·         Төвдөө хөл бөмбөгийн шигшээ багтай болох (иж бүрэн хувцас хэрэгсэлтэй)
·         Идвэхгүй хүүхдүүдийг хамруулсан сургалт хийх
·         Бүжгийн танхимтай болох
5.    Төвийн багш ажиллагсадын харилцаа ёс зүйд цаашид анхаарах зүйлс
·         Жижүүрт хонож ажиллаж байгаа багш нар харилцаандаа анхаарах
·         Тодорхой тооны багш нар хүүхдэд гар хүрэх, хараал хэлэхээ болих
·         Багш нар хоолондоо цагтаа орж ирэх
·         Багш нар илүү ойр дотно харилцах, ойлгож харилцах
6.    Төвийн одоогийн үйл ажиллагаанд цаашид анхаарах зүйлс
·         Охидын үсийг хусмааргүй байна
·         Хүүхдүүдийн өдөрлөг зохион байгуулж байх
·         Өрөөнүүдийн цонхыг хөшигтэй болгох

Дээрх зүйлс дээр анхааран ажиллахаас гадна хүүхдүүдийн харилцаа болон чөлөөт цагийн зарцуулалт дээр бүлэг удирдсан нийгмийн ажилтан болон сэтгэл зүйч хамтран ажиллах хэрэгтэй. Хүүхдүүдийн чөлөөт цаг танин мэдэхүйн оролцоог нэмэгдүүлэхийн тулд сэтгэл зүйчийн өрөөнд телевиз байрлуулах зайлшгүй шаардлагатай байна. 

No comments:

Post a Comment