2014/10/15

Урлагаар дамжуулан хүүхэд залуусыг хөгжүүлэх ажил эхэллээ


Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв (хуучнаар Сүлд чуулга) цогцолбор  хоёр байгууллага нь өөрсдийн эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд тус тусын давуу тал, нөөц бололцоог оновчтой ашиглаж, хүүхэд залууст хүргэх үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх, урлаг уран сайхны аргаар нийгэмшүүлэн төлөвшүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.

Хамтран ажиллах гэрээний дагуу 2014 оны 10 сарын 15-ны өдөр цогцолборын хүүхэд залуус, багш нар цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчдийн нэгдсэн концерт, Монголын цагдаагийн  музейг үзэж сонирхон нэг өдрийг урлаг, уран сайхнаар дүүрэн сэтгэл хангалуун сайхан өнгөрүүллээ. Хүүхэд залуус маань цагдаагийн байгууллагын үүх түүх, уран бүтээлчдийн авьяас чадварыг бишрэн магтаж, тэдэн шиг уран бүтээлчид болох хүсэл төрснөө баяртайгаар илэрхийлж байлаа.

          Түүнчилэн 2014 оны 10 сарын 21-ээс эхлэн манай хүүхэд залууст Үлээвэр найрал хөгжим, Ардын болон орчин үеийн бүжиг, Найрал дууны дугуйлангуудыг мэргэжлийн багш, уран бүтээлчид удирдан хичээллүүлэхээр болсон. Хүүхэд залуусын төлөө сэтгэл оюун, авьяас чадвар, цаг хугацаагаа харамгүй зориулдаг         Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе.






No comments:

Post a Comment