2014/10/17

Залуус театрын сурганаар амьсгалж эхлэв.

     ХБНГУ-ын хүүхэд залуустай ажиллах шинэлэг арга зүй болох  “Театрын сурган хүмүүжүүлэх арга зүйгээр залуусын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт 1 модул сургалтыг Залуучуудын төвийн нийт залууст зохион байгуулахаар төлөвлөсний дагуу эхний сургалт энэ сарын 17-нд зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт нь оролцооны аргаар залуучуудын багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, мэдрэх, өөртөө итгэлтэй болох, өөрийнхөө сул талыг харж түүндээ дүгнэлт хийх, өөрийн хариуцлагыг ойлгон таних, бусдыг хүлээн зөвшөөрөх, бусдад хүндэтгэлтэй хандах зэрэг бие хүний чадваруудыг төлөвшүүлэх зорилготой юм.
    Сургалтыг оролцооны болон тоглоомын, хэлэлцүүлэгийн, дүр бүтээх, жүжиглэх зэрэг театрын аргуудаар явуулж байгаа нь залуучуудад маш их таалагдсан төдийгүй эхний сургалтаас залуусын идэвхи оролцоо сайн байгаа нь харагдаж байлаа.
Эхний сургалтанд нийт 28 залуу хамрагдсан бөгөөд театрын анхан шатны элемент болох бие халаалтын дасгал, командын дасгал, сэтгэл хөдлөлийн шинжүүдийг илэрхийлэх хөдөлгөөнт дасгал, дүрээс дүрд хувирах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх анхаарал төвлөрөлт сэтгэхүйг хөгжүүлэх тоглоом /самуурай, жэймс бонд, заан, туулай, талх шарагч/ зэрэг дасгал ажлуудыг хамтран хийцгээлээ.

     Дараагийн 6 удаагийн сургалтаар дүрд орох дүрээс гарах, прийз хөлдөлт /багийн болон ганцаарчилсан/, сэргээх тоглоомууд, баримал бүтээх, жинтүүтэй дасгал, ирээдүйн засварын газар /хэлэлцүүлэг/, багийн болон ганцаарчилсан мэдрэмжийн дасгалууд, өөрийгөө илэрхийлэх маскан тоглолтууд, уурын мангас, живдэг арал /багийн дасгал/, диа шоу буюу тайлан тоглолт зэрэг дасгал ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

      Эдгээр дасгал ажлуудын үр дүнд залуучуудын багаар ажиллах чадвар сайжирч бие хүний эерэг зан чанарууд төлөвшинө. 







No comments:

Post a Comment