2014/10/21

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойн баярын хүрээнд тус цогцолборын хүүхдүүдийн суралцдаг тойргийн Амгалан цогцолбор, 92, 55-р сургуулиудын захирал, сургалтын менежер, багш нартай уулзахээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2014 оны 10-р сарын 21-нд зохион байгууллаа.
  Өдөрлөгт Нийслэлийн ЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Амгалан цогцолбор сургуулийн 4 в, 4 е ангийн сурагчдын төлөөлөгчид хүрэлцэн ирцгээж,  Хүүхэд, Залуучуудын төвд амьдарч буй хүүхдүүдийн орчин нөхцөл, өрөө тасалгаа, сургалтын танхмуудтай танилцан, сурагчдын гар урлалын үзэсгэлэн болон цогцолборын хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхоцгоолоо. 
      Хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд цогцолборын дарга Б.Лхамсүрэн баяр хүргэж, байгууллагын танилцуулга, ололт амжилт, бэрхшээлийн талаар танилцуулан,  сэтгэл зүйч Я.Пагамдулам “Асрамжийн газарт хүмүүжиж буй хүүхдийн сэтгэл зүйн онцлог” сэдвээр ярилцлага зохион байгуулж, нийт багш нарын дунд хүүхдүүдийн ололт амжилт, зөрчил дутагдал, санхүү болон бусад бэрхшээлтэй асуудлын талаар хамтарсан хэлэлцүүлэг явуулж,харилцан зөвшилцөлд хүрцгээлээ.





No comments:

Post a Comment