Эмзэг бүлгийн залууст эрүүл мэндийн анхдагч болон хоёрдогч шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагааг хамтран
зохион байгуулах зорилгоор 2013 оны 06 сарын 05 ны өдөр цогцолборын Залуучуудын
төв, Энэрэл эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.
2014.10.22 ны өдөр гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэрэгжилтийн
тайлангийн хурлыг зохион байгуулж,
талууд дүгнэлт саналаа хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж
цогцолборын хэмжээнд хамтран ажиллахаар болж ажиллагсад, 4-өөс 17 насны хүүхдүүдийг
үзүүлж оношлуулахаар гэрээгээ 2 жилийн хугацаатайгаар сунгалаа.
Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг
оношлогоонд хамрагдах шаардлагатай залуусыг тухай бүрт нь үзүүлж, зайлшгүй
тохиолдолд хэвтэн эмчлүүлж байснаар залуусын өвчлөл буурч, эрүүл мэнд
сайжирсан.
Цогцолборын эмч, сувилагч, нийгмийн ажилтан болон үндсэн үйлчлүүлэгчид болох залуусын зүгээс Энэрэл эмнэлэгтэй хамтран ажиллах, хандах бүрт биднийг найрсгаар хүлээн авч түргэн шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэхийн дашрамд эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө мэдлэг оюун, сэтгэл зүрхээ гарган ажилладаг тус хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
No comments:
Post a Comment