2014/10/28

Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний ажлаас

Тус цогцолбор нь Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх” журам, Нийслэлийн Засаг Даргын 2013 оны А/1146 дугаар захирамжаар батлагдсан “Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх” журмыг удирдлага болгон оны эхнээс нэгжүүдийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах хуваарь гаргаж 2014 оны нэгдүгээр улиралд эмнэлэг, эрүүл ахуй, гал тогооны үйлчилгээ, хоёрдугаар улиралд мэргэжлийн болон амьдрах ухааны сургалтын чанар үр дүнг тус тус хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгснөөс гадна 10-р сард Залуучуудын төвийн нийгмийн ажилтнуудаас залуусыг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр зохиож байгаа ажил түүний үр дүнг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажилд оршиж буй дутагдал, зөрчлийг арилгах талаар зөвлөмж гаргалаа.
-       Ололттой тал: Залуусаас гаргаж буй зарим төрлийн зөрчил буурч залуусын зан үйлд эерэг чиг хандлага тогтож эхлэж байна. Залуус зун, намар байнгын болон цагийн ажил хийснээр 8,9 сая төгрөгний цалин урамшуулал  авсан нь хөдөлмөрийн амт шимтийг мэдэрч ажил хөдөлмөр хийх эрмэлзлэлтэй болсон байна.


-       Дутагдалтай тал: Ээлжийн нийгмийн ажилтнууд залуус нэг бүртэй тулж ажиллах ажиллагаа дутагдалтай, шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна гэж дүгнэв.

No comments:

Post a Comment