Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан манай цогцолбор хуучин
автомашиныхаа гараашийн өргөтгөлийн засварын ажлыг 9,10 сард өөрсдийн хүчээр
хийж дуусгалаа. Уг барилгын ажилд хүүхэд залуучууд болон цогцолборын ажиллагсадыг
дайчлан ажлын болон ажлын бус цагаар мөн амралтын өдрүүдэд ажиллуулсан бөгөөд
идэвхи зүтгэл гарган ажилласан барилгын өргөн мэргэжлийн багш Ч.Зандраабал,
мужаан М.Төрбат, сантехникч Б.Пунцаг, цахилгаанчин А.Нямдорж, ээлжийн нийгмийн
ажилтан С.Будхүү, угаагч Ч.Ариунаа нарын зэрэг хүмүүст тодорхой хэмжээний мөнгөн
урамшуулал олгож урам зориг хайрласан юм.
Уг гараашийн өргөтгөлийн ажил дууссантай холбогдуулан 10-р сарын 31-ны
Баасан гаригийг их цэвэрлэгээний өдөр болгон бүх ажиллагсадыг хамруулан
цэвэрлэгээ тохижилтын ажил хийсэн ба ногоон байгууламж, хүүхдийн төвийн ар
болон урд талбайг цэвэрлэж нийт 15 тн хог хаягдлыг ачиж зайлуулсан байна.
No comments:
Post a Comment