2014/10/08

Залуус “Алтан намар” ургацын баяраа хийлээ.

Энэ сарын 8-нд Залуучуудын төвийн залуус багш нарынхаа хамтаар ургацын баяраа хийлээ. Ургацын баярт залуучуудын “Ягаан сарнай”, “Хурд”, “Далайн зоог”, “Алтан намар ургац”, “Зэрэг нэмэхийн өмнө” гэсэн 5 баг оролцож төрөл бүрийн хоол, зууш, ундаа, шүүсийг өөрсдийн гараар бэлтгэн өрсөлдлөө. Багууд бүх төрлийн хүнсний ногоогоор хэрхэн өнгө үзэмжтэй, амт чанартай хоол, зууш бэлтгэх талаар бие биенээсээ суралцахаас гадна өөрсдийн гараар шинэ нэр төрлийн хоол, зуушийг зохион хийж оролцсон нь энэ баярын онцлог байлаа. 

Шинэ нэр төрлийн хоолноос “Алтан намар ургац” багийн хүрэн манжингийн холимог салат, хүрэн манжингийн шүүс, лекор, “Ягаан сарнай” багийн мексик салат, төмсний бүрмэл, “Далайн зоог” багийн төмстэй байцааны ороомог, байцааны хачир зэрэг хоол зуушнууд шилдгээр шалгарлаа. Эдгээр шинэ хоол, зуушнуудыг хийх аргыг бие биенээсээ суралцан өөрсдийн гал тогоонд дахин шинэ жор нэмсэн үр өгөөжтэй ажил боллоо.





No comments:

Post a Comment