2014/10/31

“Үлгэрийн баатрууд амилсан нь” жүжигчилсэн тоглолт боллоо.


“Номын аян” хөтөлбөрийн  хүрээнд хүүхэд, багачуудыг номтой ойртуулах, гоо зүйн хүмүүжил  төлөвшил олж авах, авьяас чадвараа нээн хөгжүүлэхэд нь туслах зорилгоор  Хүүхдийн төвийн 6 бүлгийн  дунд “Үлгэрийн баатрууд амилсан нь”  жүжигчилсэн тоглолтын уралдаан  зохион явууллаа. Уг үйл ажиллагаанд бүлгүүд маш идэвхтэй оролцсон. Симба  бүлэг “Эрхий мэргэн харваач”,  Good boys бүлэг  “7 ишиг ба чоно” , Сансар бүлэг “Баян түшмэл”, Хүчирхэг 11 бүлэг “Цасангуа ба 7 одой”, Алтангадас бүлэг “Царцаа намжил”, Нархан  “Үнсгэлжин” зэрэг үлгэрүүдээр жүжигчилсэн тоглолт үзүүлэв.
1-р байранд Good boys  бүлгийн  “7 ишиг ба чоно”
2-р байранд Алтангадас бүлгийн “Царцаа намжил”
3-р байранд Симба  бүлэг “Эрхий мэргэн харваач”  жүжигчилсэн тоглолтууд
тус тус шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Уг тоглолтонд оролцсон нийт авъяаслаг хүүхдүүддээ баярласан талархсанаа илэрхийлэн сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.






No comments:

Post a Comment