2014/10/10

“Асрамжийн газарт хүмүүжиж буй хүүхдүүдтэй ажиллах нийгмийн ажил”


Манай цогцолбор, ШУТИС-ийн Нийгмийн ажлын профессорын баг хамтран “Асрамжийн газарт хүмүүжиж буй хүүхдүүдтэй ажиллах нийгмийн ажил” сэдэвт орчин үеийн онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой 48 цагийн 2 кредиттэй дунд шатны сургалтыг цогцолборын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа. Сургалт 2014.09.29-2014.10.09 хүртэл үргэлжилсэн ба сургалтад Хүүхэд, Залуучуудын төвийн эрхлэгч, нийгмийн ажилтнууд, амьдрах ухааны болон мэргэжлийн сургалтын багш нар, эмч сувилагч нийт 24 хүн хамрагдсан.


 Сургалтын гол зорилго нь хүүхдийн асрамжийн газар ажиллаж буй нийгмийн ажилтан, багш нарт хүүхэдтэй ажиллах нийгмийн ажлын үйлчилгээний онол арга зүй, загвар, техникүүдийн талаар мэдлэг, чадвар, дадлыг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд сургалтын агуулгын хувьд хувь хүнтэй ажиллах болон бүлгээр ажиллах арга зүйн талаар оролцогчдод онолын болон практик мэдлэгийг өгсөн ба дараах сэдвийг лекц, семинар хэлбэрээр зохион байгуулсан.
Үүнд:  
  •  Нийгмийн ажилтны ур чадварыг хөгжүүлэх нь
  • Хүүхэдтэй зүй бус харилцах явдал, түүний хэлбэрүүд
  •  Үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах арга зүй
  •  Нийгмийн ажлын үйлчилгээг хүргэх нь
  • Үйлчилгээний үр дүнг үнэлэх арга зүй
  • Үйлчилгээг төгсгөх арга зүй, текникүүд
  •  Хүүхэдтэй ганцаарчлан ажиллах арга зүй, текникүүд
  • Хүүхдийн бүлэгтэй ажиллах арга зүй, текникүүд
  • Сургалтын бүлэгтэй ажиллах арга зүй, текникүүд
  •  Дэмжих болон хөгжүүлэх бүлэгтэй ажиллах арга зүй, текник
  •  Нийгэмшүүлэх болон өөртөө туслах бүлэгтэй ажиллах арга зүй, текник
  • Эмчилгээний бүлэгтэй ажиллах арга зүй, текникүүд, гэсэн хичээлүүдийг

 нийгмийн ажлын профессорын багаас бүрдсэн мэргэжлийн багш нар төлөвлөгөөний дагуу орсон. Мөн хүнд нөхцөлд амьдардаг, эцэг эхийн хараа хяналтаас гарсан, хүчирхийлэл дарамтанд өртсөн хүүхдүүдтэй ажиллах тал дээр манай багш,  нийгмийн ажилтнуудад практик зөвлөгөө өгч, харилцан санал бодлоо солилцсон.  
          Энэхүү сургалтаас нийгмийн ажлын үйлчилгээний орчин үеийн онолын чиг хандлага, хүүхэдтэй ажиллах арга зүйн мэдлэг, чадвар дадал болон нийгмийн ажлын үйлчилгээг хүргэх шинэ арга зүй техникт багш нар суралцан сертификат гардаж авлаа.



 

No comments:

Post a Comment