Дэлхий даяар Halloween баярыг 10 сарыг 31-нд нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэхүү өдрөөр манай төвийн хүүхдүүд бие биенийхээ нүүрэнд зураг зурж, аймшгийн баатруудын дүрд хувиран, төвийн багш ажилтнуудаасаа чихэр цуглуулж, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө.
Энэ өдөр хамгийн шилдэг дүрд хувирсан багш, сурагчийг шалгаруулан мөн Halloween баярыг угтаж гар зургийн уралдаан зарласан юм. Тус уралдаанд шилдэг дүрд хувирсан багшаар Good boys бүлгийн багш Б.Дамдинсүрэн, шилдэг дүрд хувирсан сурагчаар Good boys бүлгийн О.Мандах, шилдэг гар зургийн эзнээр Good boys бүлгийн Ш.Лхагва-очир нар тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан юм.
Дээрх уралдаан, тэмцээнд хүүхдүүд идэвхтэй оролцон, нэг баг хамт олон болж амжилтанд хүрч чаддаг гэдгээ багш нартаа харууллаа.
Цаашид энэ баярыг хүүхдүүдийнхээ дунд жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсоноор хүүхдүүдийн хүсэн хүлээдэг баяруудыг нэгээр нэмсэн юм.
No comments:
Post a Comment