2014/11/29

Урлагийн наадам-2014

 2013 оноос эхлэн Залуучуудын төвийн бүлгүүдийн дунд тухайн оны аварга шалгаруулах “Урлагийн наадам”-ыг зохион байгуулдаг уламжлалтай болсон. Залуусын авьяас сонирхлыг нээн илрүүлэх, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах чадварт суралцуулах, урлагийн наадмаас гарсан шилдэг номеруудаар Цогцолборын шинэ жилийн урлагийн нэгдсэн тоглолт бэлтгэхэд гаргахад уг наадмын гол зорилго оршдог юм.

2014 оны урлагийн наадамд охид залуусын 4 бүлэг оролцсон бөгөөд урлагийн 7 төрлөөр / найрал  дуу, язгуур урлаг, хөгжмийн номер, уран уншлага, гоцлол болон хамтлаг дуу, хамтлаг бүжиг, “Залуусын нүдээр...” сэдэвт жүжигчилсэн тоглолт/ өрсөлдөж нийлбэр оноогоор Б.Энхтуяа ахлагчтай охидын “Оргил цаг” бүлэг Тэргүүн байр өргөмжлөл, шилжин явах цомоор, Ч.Билгүүнжаргал ахлагчтай залуусын “Brotherhood” бүлэг Дэд байранд шалгарч өргөмжлөл, үнэ бүхий  зүйлээр тус тус шагнагдлаа.


Авьяас чадвар, уран сэтгэлгээ, идэвх оролцоогоо нэмэгдүүлж, багийн эв нэгдлийг сайжруулан ажилласан бүх залуустай цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.









No comments:

Post a Comment