2014/11/07

Хүүхэд хүүхдийнхээ төлөө сайн үйлсийн аян


Нийслэл хот байгууллагдсаны 375 жилийн ой, Хүүхдийн Эрхийн Конвенц батлагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Хүүхдийн төвийн бүлэг удирдсан нийгмийн ажилтан Б.Дамдинсүрэнгийн Good boys бүлгийн хүүхдүүд  өөрсдөө санаачлан зураг зурж, зурсан зурагнуудаа 11 дүгээр сарын 06-ны өдөр байгууллагын ажиллагсдын дунд дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Тухайн дуудлага худалдаагаар нийт 31 зургийг худалдан 132100 төгрөгийн орлого олсон байна.


Уг орлогоос  мөнгөн дүнгийн 110.000 төгрөгөөр нь Хавдар Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж буй хавдартай 6 хүүхдэд хэрэгцээтэй эм бэлдмэлийг худалдан авч 11 дүгээр сарын 7-ны өдөр бүлгээрээ очиж хандивласан байна.
Хэрэгцээтэй эм бэлдмэлийг хандивлахаас гадна тухайн хүүхдүүдэд урам зориг, эрч хүч хайрлах зорилгоор Good boys бүлгийн хөвгүүд бага хэмжээний урлагийн тоглолт тоглож, зурсан зургийнхаа дээжийг гарын бэлэг болгон бэлэглэсэн байна.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүнд өвчтэй үе тэнгийнхэндээ бага боловч дэм хайрлан, бусдын сайн сайхны төлөө нэгдэж чадсан дээрх бүлгийн хөвгүүдэд байгууллагын удирдлагын зүгээс талархалаа илэрхийлж байна.



Good boys бүлгийн хөвгүүд энэхүү энэрэлт арга хэмжээг 6 сар тутамд зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь сайхан уламжлалт арга хэмжээ болон тогтоно гэдэгт цогцолборын удирдлага итгэн дэмжин туслах болно.










No comments:

Post a Comment