2014/11/11

Мэдээллийн цаг - Нийгмийн халамжийн үйлчилгээ


Байгууллагын дотоод журмын дагуу Мягмар гариг бүрийн 14:00 цагаас болдог мэдээллийн цагаар Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн П.Дашринчин, Б.Хулан нар нийгмийн халамжийн үйлчилгээ болон тэдгээртэй холбоотой хуулиудын талаар мэдээлэл хийж оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд залуучууд амьдардаг манай цогцолборын хувьд халамжийн үйлчилгээний асуудал байнга тулгарч байдаг бөгөөд бидэнд асуудлаа ямар хуулийн хүрээнд хэрхэн, хэнтэй хамтран шийдэж болох гарцуудыг гаргаж өгснөөрөө чухал хэрэгцээтэй арга хэмжээ боллоо.

Бидний ажилд байнга тохиолддог нийгмийн халамжтай холбоотой асуудлуудад дэлгэрэнгүй хариулт өгч үр дүнтэй ярилцлага хийсэн дээрх газрын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.





No comments:

Post a Comment