2005-2014 он хүртэл тус цогцолборт амьдрахдаа түүний гаргасан амжилтуудаас дурьдвал:
- 2011.04.17 “Миний эрх үүрэг” сэдэвт гар зургийн уралдаанд тэргүүн байрт шалгарч, алтан медаль хүртсэн.
- 2011.11.25 Sunrise холбооноос зохион байгуулсан “Уншихгүй бол сэтгэхгүй” уралдаанд амжилттай оролцож мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.
- Өсвөр үеийн аврага шалгаруулах боксийн тэмцээнээс хүрэл медаль. Дархан хот 2012 он.
- “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадмаас үлээвэр хөгжмийн хамтлаг алтан медаль /бөмбөрчин/ 2012он.
- Амжилтын гараа боксийн аврага шалгаруулах тэмцээнээс алтан медаль 2012 он.
- ХСХТТ-ийн спортын салбарын шилдэг сурагчаар шалгарч шагнуулсан 2012он.
- Банди багшийн нэрэмжит өсвөр үеийн улсын аврага шалгаруулах боксийн тэмцээнээс алтан медаль 2013он.
- БЗД-ийн спортын салбарын шилдэг сурагч шагнал 2013он.
- Бандийн нэрэмжит олимпийн гараа өсвөр үеийн боксийн олон улсын тэмцээнд 51кг жинд мөнгөн медаль авсан байна.
Сурлага хүмүүжил ололт амжилтаараа бүлэг хамт олондоо үлгэр жишээ болсон Б.Эрдэнэ-Очир хүү Улаанбаатар,Бангкок хот хооронд байгуулсан сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан 2014 оны 11 дүгээр сарын 9-нд Тайландын Бангкок хотыг зорьж “Хааны ордон” музей, “Хааны ачааны усан онгоцны” музей, Бангкок хотын дарга, ИТХ-ын дарга нарын хүлээн авалт, оройн зоог, уулзалт ярилцлага, “Раттакосин зуун” сургалтын төв, Науланг сургууль, Тайланд хэлний сургалт, Их дэлгүүр, Нахонпрам дүүргийн Сампран цэцэрлэгт хүрээлэн, Тайланд соёл болон зааны үзүүлбэр, Тариалан аж ахуйн төсөл, Прачуабкириханы сургалт, Санторини цэцэрлэгт хүрээлэн зэрэг түүх соёл, өв уламжлал, ёслол хүндэтгэлийн олон талт арга хэмжээнүүдэд оролцоод 2014 оны 11 дүгээр сарын 16-нд эх орондоо ирсэн.
Зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөн хичээж байгаа Б.Эрдэнэ-Очиртоо нийт багш ажилтан албан хаагчидынхаа өмнөөс амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
No comments:
Post a Comment