НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нь
гэргийн хамт өнгөрсөн амралтын өдөр тус Цогцолборт хүрэлцэн ирж удирдлага болон
хүүхдүүдтэй уулзан санал бодлоо солилцлоо.
Засаг дарга манай хүүхдүүдийн амьдрах орчин, ахуйн
болон хоол хүнсний хангамж нь жирийн айлын хүүхдүүдээс дутахааргүй байх ёстойг
анхааруулж, ялгааг арилгах зорилгоор хойшид ч Нийслэлийн удирдлага анхаарлаа
хандуулан ажиллах болно гэдгээ хүүхдүүдтэй уулзах үеэрээ хэлж байлаа. Түүний гэргий нь найз нартайгаа хамтран залуучуудын
төвд амьдарч буй залуусын дунд йогийн хичээл хийх, номын сангийн фондыг
нэмэгдүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах зэрэг боломжит ажлуудыг
хийх саналтай байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм.
Үлээвэр хөгжмийн Яргуй
хамтлагийн тоглолтыг үзсэний дараа 2015 оны зун Улаанбаатар хотод Австрийн Вена
хотын филармони айлчлан тоглолт хийх бөгөөд энэ үеэр Чингисийн талбайд болох вальс
бүжгийн нийтийн цэнгүүнд хамтран тоглолт хийхийг урьсан нь манай хүүхэд залуучуудад
өгсөн маш том урам зориг, хүндэтгэл боллоо. Мөн авъяаслаг хүүхдүүдийн хийсэн
гар урлалын бүтээлүүдийг гадаадын зочин төлөөлөгчдөд бэлэглэх, өвлийн цагт бага
насны хүүхдүүдийг сургуульд нь хүргэх автобустай болгох болон Од зуслангийн
барилгын ажлын талаар санал солилцон тодорхой шийдлүүдэд хүрсэнд бид бүхэн баяртай
байна.
Нийслэлийн харж хандах
хүнгүй, өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүд амьдардаг манай цогцолборыг үргэлж дэмжин
ажилладаг Нийслэлийн Засаг даргадаа хүүхдүүдийнхээ өмнөөс ажлын амжилт, эрүүл
энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
No comments:
Post a Comment