2014/11/20

Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих жил



Хүүхдийн төв  2014 оны 4 дүгээр сарын 20-нд Хүүхдийн анхдугаар чуулган зохион байгуулж, хүүхдүүдийн дуу хоолой хүсэл сонирхлыг сонссон юм. Анхдугаар чуулганаас гарсан санал зөвлөмжийг ажил хэрэг болгох, хүүхдүүдийн  санаачлага оролцоог дэмжих тэдний өмнө тулгарч буй асуудлуудыг илүү өргөн хүрээнд ойлгох зорилгоор Хүүхдийн өөрөө удирдах зөвлөлийн бүрэн эрхийг албан ёсоор баталлаа.
“Хүүхдийн эрхийн конвенц” батлагдсан баярын өдрийг угтаж  ХЗСХТЦ-ын Хүүхдийн өөрөө удирдах зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн бүрдүүлж, байгууллагын зүгээс албан ёсны үйл ажиллагаа явуулах өрөө  гаргаж дэмжлэг үзүүлсэн.

Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-нд  Хүүхдийн өөрөө удирдах зөвлөлийн  өрөөг албан ёсоор нээж  ХӨУЗ-ын шинээр сонгогдсон дарга болох Х.Анхбаатарт ХЗСХТЦ-ын захиргааны албаны дарга  ХӨУЗ-ын баталгаажуулах тэмдэгийг гардуулж өглөө.
Хүүхдийн төвийн хэмжээнд анх удаа  хүүхдүүдийн хүсэл сонирхолд тулгуурлан соёл хүмүүжлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргах үйл ажиллагаанд  оролцож хүүхдүүдийн төлөөлөл болж ажиллах зорилготой ХӨУЗ нь ийнхүү  албан ёсоор байгуулагдаж байгаа юм.
Дээрх зөвлөлийн хүүхдүүдийн санал санаачлага, хүсэл зорилгийг нь дэмжин хэвийн үйл ажиллагааг нь ханган ажиллуулах үүднээс “Бидний хөгжил оролцоо”-ны сургалтыг орж эхлээд байна. Тухайн сургалтын гол зорилго нь “Биеэ засаад гэрээс зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг ойлголт дор хүүхдүүдэд өөрийг нь таниулах, бусадтай зөв харилцахаас эхлүүлээд хүүхдийн хүсэл зориг, санал санаачлалыг бусдад хэрхэн хүргэх, “Хүүхдийн төсөв” төлөвлөгөө, тайланг  хэрхэн бэлтгэх зэрэг бүхий л мэдээлэл агуулсан 16 цагийн сургалт билээ.
Хүүхдийн өөрөө удирдах зөвлөлийн гишүүд болон нийт хүүхдүүддээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе!



                       
                        Тэд бол итгэлтэй
                        Бусдад туслах сэтгэлтэй
                        Хаа ч явсан бэлтгэлтэй
                        Хамгийн гоё хүсэлтэй    

No comments:

Post a Comment