2014/11/09

Хүрэл медалийн эзэд боллоо.


Жил бүр уламжлал болсон Дон Боскогийн нэрэмжит Асрамж халамжийн газруудын дунд зохион байгуулагддаг  “Найдвар-2014” тэмцээн 13 багийн дунд өнгөрөгч амралтын өдрүүдэд ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Уг тэмцээнд манай цогцолборын  баг урдын адил идэвхитэй оролцож  гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүд 3-р байр эзлэн хүрэл медаль, сагсан бөмбөгийн төрөлд шагналт 4-р байр эзлэв.
Уг тэмцээнийг зохион байгуулсан Дон Боскогийн асрамж халамжийн газрын хамт олонд талархлаа илэрхийлэхийн ялдамд тэмцээнд оролцсон бүх хүмүүст спортын өндөр амжилт хүсэн ерөөе.








1 comment:

  1. Манайхан чинь бужигнуулж байгаа юм бишүү

    ReplyDelete