Манай цогцолбор нь БНХАУ-ын Nanjin мужийн Hohai их сургуультай хамтран ажиллахаар боллоо
Байгууллагын дарга Б.Лхамсүрэн тус цогцолборын Залуучуудын
төвийн удирдах
ажилтнуудын хамтаар БНХАУ-ын Бээжингийн Зам Тээврийн
Их сургууль, Нанжин мужийн Хөхай их сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, тус
цогцолбороос суралцаж буй 3 оюутны ахуй амьдрал орчин нөхцөлтэй танилцахын
зэрэгцээ Хөхай их сургуулийн удирдах зөвлөлтэй уулзаж цаашид тус сургуульд залуусаа тогтмол сургах, багш нийгмийн
ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах
талаар хамтран
ажиллах хэлэлцээ хийлээ.
БНХАУ-ын
Бээжингийн Зам Тээврийн Их сургуульд тус цогцолбороос суралцаж буй оюутан С.Баттулга,
О.Нэргүй, Нанжин мужийн Хөхай их сургуульд суралцаж буй оюутан Б.Баясгалан нар
маань сурлага хүмүүжлээр сайн байж амжилттай суралцаж байгаад зорьж очсон
төлөөлөгчид хамт олныхоо өмнөөс талархал
илэрхийлж гарын бэлгээ гардууллаа.

No comments:
Post a Comment