2014/12/01

2012-2014 онд Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна


         
 Сэтгэцийн эрүүл мэнд нь эрүүл мэндийн асуудлын нэгээхэн чухал хэсэг юм. Хүн эрүүл амьдрахын тулд биемахбодийн өвчингүй байхын зэрэгцээ сэтгэл санаа нь тайван, нийгэм орчиндоо сайн сайхан амьдрах явдал юм. 
Манай цогцолбор нь 2012 оны 1 сараас  эхлэн  “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”- тэй хамтран  Хүүхдэд зонхилон тохиолдох эмгэг  оношлогоо, хэвтүүлэн эмчлүүлэх ,сэтгэл засал, IQ – тогтоолгох патопсихологичийн зөвөлгөө , сургалт сурталчилгааны чиглэлээр “Хүүхэд өсвөр үеийн тасаг” –тай  тогтмол  хамтран ажиллаж байгаа юм.
     2012 онд сэтгэцийн эмгэгтэй болон тулгамдсан асуудалтай 21 хүүхдийг хэвтүүлэн эмчлүүлж 3 өсвөр насны хүүхдүүдийг халамжинд хамруулж групп тогтоолгож нийгмийн асуудлыг нь шийдүүлсэн.
     2013 онд СЭМҮТ–ХӨҮТ-т 6 хүүхэд хэвтүүлэн эмчлүүлж,2 хүүхдэд патапсихилогийн шинжилгээ IQ оношлогоо хийлгэж, 1 охин групт бүртгэгдэж халамжинд хамрагдсан.
Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоонд  2 хүүхэд хамрагдсан.
      2014 онд СЭМҮТ-ХӨҮТ-т 24 хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч хамтран ажилласан байна.

      Зөвөлгөө сургалтыг нийт багш,албан хаагчдын  дунд жил бүр тус тасгийн зөвлөх их эмч Д.Энхтуяа нь ХЗСХТЦ – ийн Хүүхэд залуучуудад  тулгамдаж байгаа асуудлаар  2012 оноос эхлэн нийтдээ 6 удаа “Хүүхэд насны үечлэл –хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд“ сэдвээр  цогцолборын бүлэг удирдсан нийгмийн ажилтан, ээлжийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарт  сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүүхэд – залуучуудтай хэрхэн ажиллах талаар мэргэжлийн зөвөлгөө өгч хамтран ажилладаг 2-3 удаа зохион байгуулан бидний хоорондын уламжлалт хамтын ажиллагаа үр дүнгээ өгсөөр байна .
         2014 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 85 жилийн ойн арга хэмжээ удахгүй болох гэж байгаатай холбогдуулан манай байгууллагатай нягт холбоотой хамтран ажиллаж эхэлсэний 3 жилийн ойтой уялдуулан төвийн нийт хүүхдүүдийн 3/1-т нь онцгой үр дүнтэй үйлчилгээ үзүүлж ,хамтын ажиллагааны хүрээнд цогцолборын дарга Б.Лхамсүрэн нь ХЗСХТЦ –ийн хүндэт тэмдэгээр 11 сарын 26 ны өдөр шагнаж урамшуулсан.
Эмч Д.Энхтуяад Цогцолборын хамт олны өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд Энхийн манаа –Эрүүл мэндийн албанд нь ажлын өндөр амжилт хүсье .


No comments:

Post a Comment