2014/12/25

2015 оны батлагдсан төсөв, ‘’Шилэн дансны тухай хууль’’-ийн талаархи мэдээлэл хүргэлээ

       Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор хэрэгжүүлэх ‘’Шилэн дансны тухай хууль’’ийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан цогцолборын нийт ажиллагсадад хуулийн зорилт, үйлчлэх хүрээ,  мэдээлэл хүргэх хэлбэр, зарчмын талаархи мэдээллийг 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүргэлээ.
       Цогцолбор төсөв санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллахын тулд Монгол улсын засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх 17-р журмыг баримтлан цахим хуудсанд  ‘’Байгууллагын төсөв’’ ийн ил тод байдлын цэс нээж, холбогдох мэдээллийг тогтоосон хугацаанд цахимаар болон мэдээллийн самбараар тогтмол өгч ажиллаж байна. Цаашид:
       -Жилд 9 төрлийн
       -Хагас жилд 3 төрлийн
       -Улиралд 11 төрлийн
       -Сард 9 төрлийн мэдээллийг батлагдсан 19 төрлийн маягтаар мэдээлж, нэгтгүүлж  ажиллахаар бэлтгэл ажлаа хангалаа.
       Байгууллагын нийт ажллагсадын дунд явуулсан ‘’Шилэн дансны тухай хууль’’-ийг сурталчлах мэдээллийн үеэр тус цогцолборын 2015 оны батлагдсан төсвийг ажиллагсадын цалингийн зардал, тогтмол болон бараа үйлчилгээний урсгал зардал, нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардал гэх мэтчилэн зүйл ангиллаар танилцууллаа.





No comments:

Post a Comment