Улиран өнгөрч буй 2014 он байгууллагын хүрээнд хийсэн бүтээсэн
ажил арвинтай он жил байлаа. Ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан ажилтан,
албан хаагчид, хамт олноо шалгаруулж, шагнаж урамшуулсан бөгөөд 2014 оны
Цогцолборын “Хөдөлмөрийн аварга нэгж”-ээр Захиргааны албаны хамт олон,
“Хөдөлмөрийн аварга” ажилтнаар Захиргааны албаны дарга Д.Буянтогтох, оны “Онцлох ажилтан”-аар дотоод ажил архив бичиг хэргийн эрхлэгч М.Чулуунхүү нар тодорсны зэрэгцээ Нийслэлийн
Засаг даргын “Жуух бичиг”-ээр сэтгэлзүйч Я.Пагамдулам, биеийн тамирын багш
Д.Содномжамц, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан
медалиар тооцооны нягтлан Э.Жаргалсайхан, Цогцолборын хүндэт тэмдэгээр
цахилгаанчин Нямдорж нар шагнуулж, "эвсэг хамт олон"- оор Залуучуудын төвийн хамт олон, "Бүтээлч баг"-аар мэргэжлийн болон амьдрах ухааны сургалтын баг тус тус ажил хөдөлмөрөөрөө бусдыг манлайлсан юм.
Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний
эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд
байгуулсан 2012-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу
Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил
хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан иргэнийг Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулдаг бөгөөд тус хүндтэй шагналыг манай
цогцолборын дотоод ажил архив бичиг хэргийн эрхлэгч М.Чулуунхүү хүртлээ.
Шагнал
гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан
орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч
Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд захирал
Ц.Эрдэнэбаатар нар оролцлоо.
Дээрх ажилтан, албан хаагчид болон Цогцолборын нийт хамт
олондоо 2015 онд ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн
ерөөе.
Манай хамт олон үнэхээр манлайлагч гэдгээ харуулж чадсан байна. Захиргааны албаны дарга Д.Буянтогтох, М.Чулуунхүү эгч, Э.Жаргалсайхан нартаа баяр хүргэе. Эрдэнэбатаас
ReplyDeleteЗахиргааны албаны дарга Д.Буянтогтоход амжилт хүсье ээ
ReplyDelete