Монгол дах Олон улсын хатагтай нарын нийгэмлэг нь
жил бүр Зул сарын баярыг угтан гар урлалын бүтээгдэхүүний захыг зохион
байгуулдаг бөгөөд уг үйл ажиллагаанд гадаад дотоодын компани, хувь хүмүүс мөн тус
нийгэмлэгээс дэмжлэг аван төсөл хэрэгжүүлдэг ТББ болон хөгжлийн бэрхшээлтэй
иргэд оролцон, олсон орлогоо эмзэг бүлгийнхэнд зориулдаг уламжлалтай юм.
Энэ удаагийн үйл ажиллагаанд манай цогцолборыг
урьсны дагуу урлагийн “Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг болон хүүхэд багш нарын
хийсэн гар урлалын бүтээгдэхүүнээрээ оролцсондоо баяртай байна.
Тус нийгэмлэг нь манай байгууллагыг байнга дэмжин
ажилладаг бөгөөд “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийг өнгөрсөн зун Герман, Австри
улсуудад аялан тоглолт хийхэд санхүүгийн туслалцаа үзүүлснээс гадна хувцас,
зургийн болон бичгийн хэрэглэлээр тусалж хүүхдүүдтэй чөлөөт цагаараа зураг
зурах, маск, хайчилбар хийх зэрэг сургалтуудыг тогтмол явуулдаг манай түнш байгууллага юм.
Халуун сэтгэл гарган боломжтой бүхнээрээ туслалцаа
үзүүлдэг Нийгэмлэгийн эгч нартаа ирж буй 2015 онд эрүүл энх, аз жаргал, сайн
сайхан бүхнийг хүсэн ерөөе.
No comments:
Post a Comment