2014/12/31

Хүслийн шинэ жил- Мөрөөдлийн шинэ жил


2014-12-30 ны өдөр ХЗСХТЦогцолборын  хүүхэд залуусын сүлд модны наадмын үйл ажиллагааг жилийн ажлын төлөвлөгөөний дагуу комисс маш сайн бэлтгэн зохион байгуулж, бүх хүүхэд залуус оролцож инээд хөөртэй арвин бэлэг дуу  хууртайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.
Сүлд модны наадмын үйл ажиллагаанд олон жил биднийг дэмжин  хамтран ажилладаг төрийн болон төрийн бус 40 гаруй байгууллага, хувь хүмүүс ирж хүүхэд залуустай дуулж бүжиглэн хамтран баярлав.
Баярын үйл ажиллагаанд Цагдаа Олон Нийтийн хамтын ажиллагааны төвийн уран сайханчид, залуу дуучин С.Энхжаргал, “Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” ТББ-ын  44-р сургуулийн хүүхдүүд урлагын тоглолтоо үзүүлж  чинь сэтгэлийн бэлэг барихын зэрэгцээ манай цогцолборын хүүхдүүд найрал дуу, цэнгээнт бүжиг, чөлөөт бүжиг, үлээвэр найрал хөгжим, нийгэмшүүлэх циркийн үзүүлбэрүүдээ сонирхуулж ирсэн зочдодоо баярлууллаа.
Мөн  2014 онд сурлага, хүмүүжлээрээ бусдыгаа манлайлсан хүүхэд залуучууддаа шалгаруулсан юм. Үүнд:
Хүүхдийн төвөөс
-        “Шилдэгийн шилдэг” сурагчаар Б.Элбэгсайхан
-       “Оюунлаг” сурагчаар М.Тэмүүжин
-       “Спортлог” сурагчаар Б.Тэмүүжин
-        “Хөдөлмөрч” сурагчаар П.Пүрэвдорж
-        “Авъяаслаг” сурагчаар Ш.Лхавга-Очир
-        “Бүтээлч” сурагчаар С.Сандагбат
-       “Хүмүүжилтэй” хүүхдээр Ж.Ерөөлт
 “Идвэхтэн” сурагчаар Т.Мөнхшүр
Залуучуудын төвөөс
-       “Манлайлагч залуу” болон Нийслэлийн Хүүхэд Гэр бүл хөгжлийн газрын “шилдэг залуу ” алтан медалиар Б.Хонгорзул
-       “Авьяаслаг залуу” болон Нийслэлийн Хүүхэд Гэр бүл хөгжлийн газрын “шилдэг залуу ” алтан медалиар Ч.Билгүүнжаргал
-       “Спортлог залуу” болон Нийслэлийн Хүүхэд Гэр бүл хөгжлийн газрын “шилдэг залуу ” алтан медалиар Б.Энхтуяа
-       “Хичээнгүй залуу” - гаар О.Дөлгөөн нар тус тус шалгарч шагнуулав.
Түүнчлэн “Нацагдорж тэмдэгтэн”-гээр 2 хүүхэд “Цэвэрч өрөө”,  “Шилдэг бүлгээ шалгаруулж хүүхэд бүр өвлийн өвгөн аавын бэлэг авч  баяр хөөрөөр дүүрэн баярлацгаалаа.
            Манай байгууллагатай хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд болох
-       Турк сургууль,
-        Бодь- Бадмаараг ХХК
-       Очир дагниас ХХК
-       Улаанбаатар бүрэн дунд сургууль
-       Балдорж сан
-        Энэрэл эмнэлэг
-       Канишин Фүжи ХХК
-       Бат трейд ХХК
-       Цэцэглэх ирээдүй ТББ-ын  хамт олон
-       Бенетоны Монгол дах төлөөлөгчийн Пормотон трейд болон хувь хүмүүс болох зохиолч Б.Шүүдэрцэцэг, Отгонтуяа нарт нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн хүүхэд, залууст үргэлж дэмжлэг, туслалцаа үзүүлдэг явдалд  нийт хүүхэд, залуусынхаа өмнөөс талархлаа илэрхийлэн ирж буй 2015 онд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.















































No comments:

Post a Comment