2015/01/18

Алтангадас бүлгээс "Чин сэтгэлээсээ" уриатай соёл хүмүүжлийн ажил зохион байгууллаа.

Ө.Орхонтуул багштай “Алтангадас” бүлэг нь өсвөр насны 12-17 насны охидын бүлэг юм. ЕБС-ийн сурагчдын амралтанд зориулсан Соёл хүмүүжлийн ажлын хүрээнд охидын санаачилсан ажлыг “Чин сэтгэлээсээ” уриатайгаар хэрэгжүүллээ. Энэхүү үйл ажиллагаагаар манай бүлэг 2015.01.18-ны өдөр хамгийн  бага насны хөвгүүдтэй “Хүчирхэг 11” бүлгийн өрөөг цэвэрлэж тэдэнд туслан
-      Хувцасны шүүгээг нь цэвэрлэх
-      Хувцас эвхэх
-      Хиртэй хувцас ялгаж угаалганд өгөх
-      Хүүхдүүдийн орыг зөв хураах
-      Үс болон хөл гарыг нь зөв угаах
-      Хумсыг нь авах
-      Тоос арчих
-      Шалыг шүүрдэж арчих
-    Хивс цэвэрлэх зэрэг ажлуудыг тэдэнд зааж өгөн бага хүүхдүүдэд тусаллаа.
Төлөвлөсөн ажил маань сайн хэрэгжиж дүү нар маань сэтгэл хангалуун үлдсэнд бид бүхэн баяртай байгаа бөгөөд энэ санаачлагыг уламжлал болгон хэвшүүлэхээр болсон юм.  





No comments:

Post a Comment