2015/01/29

Нийгэмшүүлэх циркийн сургалтын хэрэгсэлтэй боллоо


Японы Хүүхдийг Ивээх Сан ОУБ-ын Нийгэмшүүлэх цирк сургалт төслийн хүрээнд ХЗСХТЦ-той 2013 оны 2 дугаар сард “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн гэрээнд гарын үсэг зурсны дагуу 2013 оны 3 дугаар сарын 1-ээс эхлэн  Хүүхдийн төвийн 6-17 насны хүүхдүүдэд Нийгэмшүүлэх цирк сургалтыг зохион байгуулж байна. Сургалт долоо хоног бүрийн Даваа, Баасан гарагуудад насны ангилалаар хувааж хүүхдүүдэд сургалтыг орж байна. Нийгэмшүүлэх цирк сургалт нь циркийн урлагт сургахдаа гол нь биш тэрхүү сургалтаар дамжуулж хүүхдэд өөртөө итгэх итгэл, бусдад итгэх итгэл, бусадтай харилцах харилцаа, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн ажилтан, сургагч багш нар хослон заах арга барил дээр тулгуурлан ордогоороо онцлог  юм.
01 дүгээр сарын 28-ны өдөр Японы Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон манай байгууллагыг циркийн сургалтаар загвар халамж төв болсон гэж үзсэний үндсэн дээр 1.500.000 төгрөгийн үнэ бүхий сургалтын хэрэгслийг бэлэглэлээ. Сургалтын хэрэгсэл авсан  хүүхдүүд маш их баярлаж, тухайн байгууллагын сургагч багш, нийгмийн ажилтан нарт хоёр жилийн хугацаанд сурсан зүйлээрээ циркийн үзүүлбэр үзүүлж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Манай байгууллагын хүүхдүүдийг сурч, хөгжих, төлөвших үйлсэд нь маш чухал хэрэгцээтэй байсан циркийн хэрэгслийг хандивласан Японы Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.




No comments:

Post a Comment