“Залуусын нөхөрлөх өдөр” өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.
2015 оны 01 сарын 31-ний өдөр МЗХ-ы дэргэдэх
“Хөдөлмөрч залуус” клубийн залуус тус төвийн залуустай хамтран “ Залуусын
нөхөрлөх хөтөлбөр” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд МЗХ-ы
мэргэжилтэн залууст “Мөрөөдөл, зорилготой амьдрал” сэдэвт сургалтыг зохион
байгуулсан нь залуусын хүсэл сонирхолд нийцсэн үр дүнтэй сургалт болсон. Залуус
хоорондоо танилцан нөхөрлөж сонирхолтой өртөөчилсөн тэмцээн зэрэг ажлуудыг зохион
байгуулан амжилттай оролцсон багуудаа шинэ сонирхолтой номоор шагнан
урамшуулсан ба цаашид төвийн залуучуудын зөвлөлтэй хамтран ажиллахаар боллоо.
No comments:
Post a Comment