2015/01/31

ЦОГЦОЛБОРЫН БАГШ АЖИЛЛАГСДЫН ЦАСНЫ БАЯР

Цогцолборын багш ажиллагсад 2015 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр “Төр хурах”-ын амралтын газар төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу нэгжүүдийн дунд Олс таталт, Цасны сумо эрэгтэй эмэгтэй ангилалд, Хөл бөмбөгийн  тэмцээн зохион явуулж нэгэн өдрийг биеийн тамир, цэвэр агаараар амьсгалж сайхан амарлаа.

  • Олс таталтын тэмцээнд Аж ахуйн хамт олон 1-р байр 
  • Хөл бөмбөгийн тэмцээнд мөн адил Аж ахуйн хамт олон 1-р байр
  • Цасны сумо тэмцээнд эрэгтэй, эмэгтэй төрөлд Хүүхдийн төвийн арга зүйч Б.Сүрэнцэцэг 1-р байр, Биеийн тамирын багш Д.Содномжамц 1-р байруудыг тус тус  эзэлсэн амжилттайгаар өндөрлөв.
Энэхүү цасны баярын үйл ажиллагаа нь манай байгууллагын жил бүр зохион байгуулдаг үндсэн арга хэмжээний нэг бөгөөд хамт олныг нягтаршуулах, багаар ажиллах чадварыг дээшлүүлж биеийн тамираар хичээллүүлдэг уламжлалтай юм.












No comments:

Post a Comment