2015/02/04

Нийслэл, Дүүргийн Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн Газрын мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.


            Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч, хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин хүүхдийг Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын захирамжаар хүлээн авч сурган хүмүүжүүлж, нийгэмшүүлэн төлөвшүүлэх үйл ажиллагаа явуулдаг халамж асрамжийн нийслэлийн өмчит манай байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, тус цогцолборт амьдардаг хүүхдүүдийн харьяа дүүргүүдийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх, цаашдын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах зорилгоор уулзалт ярилцлагыг 2015 оны 02 дугаар сарын 04 –ний өдөр цогцолборын байранд зохион байгууллаа.
Уулзалтанд НХГБХГ-ын Гэр бүл хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа, Сэтгэл зүйч Х.Оюунтуяа болон Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баганхангай, Налайх дүүргүүдийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, цогцолборын хүүхдийн төвийн хамтарсан багийн гишүүд оролцсон. Цогцолборын дарга байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулсан ба хамтарсан багийн гишүүд хүүхдийн төвд үйлчилгээ авч буй хүүхдүүдийн талаарх ерөнхий мэдээлэл судалгааг танилцуулж, үндсэн хүүхдүүдэд гарч буй эерэг өөрчлөлт, шинээр ирсэн хараа хяналтгүй гудамжинд амьдарч байгаад шууд төвд хүргэгдэн ирсэн хүүхдүүдтэй ажиллахад тулгарч буй бэрхшээл хүндрэлүүдийг нээлттэй ярьж хэлэлцэн цаашид хүүхэд гэр бүл хөгжлийн төвүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

 





No comments:

Post a Comment